Wednesday, October 21, 2009

Амбан захирагч эхнэрээ торгожээ

Амбан захирагч эхнэрээ торгожээ
Калифорнийн амбан захирагч Арнольд Шварцнеггер, жолоо барингаа утсаар ярьж хууль зөрчсөн хүнийг цагдаад мэдэгдэхээс өөр аргагүй болсон байна. Сонирхолтой нь уг жолооч нь өөрийх нь эхнэр ажээ.


ТМЦ хэмээх хувийн цахим хуудаст Мари Швайверын жолооны ард утсаа барьсан зураг тавигдсан байв. Эхнэрийх нь хууль зөрчсөнийг илрүүлснийх нь төлөө Шварцнеггер уг цахим хуудасны мэдээлэгчид талархал илэрхийлжээ.

Жолоо барьж явах үедээ гар утсаар ярих, мессэж бичихийг хориглосон журмыг Шварцнеггер анх 2008 онд санаачилжээ. Ингэхдээ жолооч зөвхөн чихэвчээр ярихыг зөвшөөрсөн юм. Хууль зөрчсөн тохиолдолд 20 ам.долларын торгууль ногдуулдаг. Хэрэв энэ үйлдэл давтагдвал 50 ам.доллараар торгодог журамтай гэнэ.

No comments:

Post a Comment