Wednesday, October 21, 2009

Сормуусны будгийг хэн анх нээсэн бэ?

Сормуусны будгийг хэн анх нээсэн бэ?
Олон эмэгтэйчүүд сормуусаа будалгүй гэрээсээ гардаггүй гэнэ.
Гэтэл энэ чухал зүйлийг хэрхэн нээсэн юм бол оо? Мевэл хэмээх охин дүү нь нэгэн хархүүд бүтэлгүй дурлан шаналж байгааг хараад Томас Уильям гэгч залуу чухам яагаад дүүг нь тоосонгүй вэ хэмээн бодож л дээ.

Ингээд л охин дүүгээ илүү хөөрхөн болгохын тулд сормуусыг нь өтгөрүүлэх хэрэгтэй гэсэн санаа төрсөн гэнэ. Томас нүүрсний тоосонцорыг вазелинтай холиод өнөөдрийн бидний сормуусны будгийг гаргаж авсан байна. Дэлхийд алдартай Мевэллайн сормуусны будаг Мевэл охины нэрийг, вазелин гэдэг үгтэй нийлүүлж нэрийдсэн учиртай.

No comments:

Post a Comment