Wednesday, October 21, 2009

Селайяа дахин ерөнхийлөгч болно

Селайяа дахин ерөнхийлөгч болно
Гондурасын улс төрийн намууд хоорондын үл ойлголцлыг арилгав бололтой. Сөрөг хүчин болон эрх баригч намынхан Мануэл Селайяаг дахин ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн байна.


Хэлэлцээрт одоогийн засгийн эрхийг түр баригч Роберто Михелетти болон Селайяа, тэдний төлөөлөгчид оролцсон байна. Селайяагийн төлөөлөгч Виктор Меза, Михелетти зургадугаар сарын 28-наас өмнөх засгийн газрын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн нь ийнхүү Селайяаг дахин ерөнхийлөгчөөр сонгоход хүргэсэн хэмээн мэдээллээ.

Мануэл Селайяа ирэх арваннэгдүгээр сард явагдах сонгууль хүртэл ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь эдлүүлэхийг түр засгийн газраас шаардсан ажээ. "Өмнөх парламентыг эрхийг хязгаарлан сонгууль явуулах нь үндсэн хуулийг зөрчиж, шударга бус өрсөлдөөн, түрэмгийллийн засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн явдал болох юм" хэмээн тэрбээр уг хэлэлцээр дээр онцлон дурдсан байна.

Хэлэлцээрийн дүнд хоёр тал арваннэгдүгээр сараас засгийн газрыг хамтарч үндэсний эв нэгдлийг илэрхийлж ажиллахаар болжээ. Мөн улс төрийн аливаа үл ойлголцлыг тайван замаар шийдвэрлэх, Селайяа сонгууль болтол ямар нэгэн шинэ тогтоол шийдвэр гаргахгүй байхаар тохиролцсон байна.

No comments:

Post a Comment