Wednesday, October 21, 2009

“Хэрлэн-Шивээ-овоо” төслийг эсэргүүцэж байна


“Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөний тэргүүн С.Дамдинсүрэн “Хэрлэн-говь”, “Орхон-говь”, “Хэрлэн-Шивээ-овоо ” төслүүдийг эсэргүүцэж, эдгээр төсөл хэрэгжвэл байгаль ба хүн ардад ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэрлэн гол нь Хэнтий нурууны өврөөс эх авч Монголын нутгаар 1090 км, БНХАУ- ын нутгаар 240 км урсаж Далай нуурт цутгадаг ба Монгол улсын хамгийн урт гол юм. ”Хэрлэн-говь” хэмээх төсөл нь Хэрлэн голд 2.56 км шороон далан барьж 500 сая куб.метр эзэлхүүнтэй хиймэл нуур бий болгоод Хэрлэн голоос нэг секунд тутамд 1.5 куб.метр усыг 1.2 метр голчтой, 1042 метр урттай төмөр хоолойгоор урсган Чойроор дамжиж Цагаан суварга, Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг усаар хангаад Сайншанд, Замын үүд, Эрээн хот хүргэхээр төлөвлөжээ. Үүнийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ард түмэн эрс дургүйцэж байгаа гэнэ. Эсэргүүцлийн шалтгаан нь Хятадын Шар мөрөн дээр барьсан Гурван мөрний далангийн төсөл нь 109 сая хүн нүүлгэж, 250 мянган га талбайтай түүх соёлын дурсгалт газрыг усанд автуулсан жишээ байдаг гэнэ. Хятадаас өөр олон улс экологийн болон биологийн сүйрэлд орж байсан байна.
“Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчид хандсан захидал бичжээ. Захидалдаа “Хэрлэн нь үгүй, Орхон ч үгүй болж, өндөр өртгөөр боссон хоосон байгууламжтай үлдэх “гэнэн” төслүүдийг нэн даруй зогсоож, өөрийн төдийгүй өрөөлийн хүн мал байгалийг тэтгэгч Хэрлэн голдоо “Хэрлэн хатан ээж” гэдэг нэрийг хайрлаж Монгол улсын төрийн тахилгат гол мөрөн болгох зарлиг буулгах” санал тавьсан байлаа.

No comments:

Post a Comment