Wednesday, October 21, 2009

Хүний тархины бас нэгэн нууцыг нээжээ

brain.jpg
Саяхан Америк, Канадын хэсэг эрдэмтдийн багийхан хүний тархины санах ойтой холбоотой нэгэн шинэлэг нээлт хийсэн байна. Тэд хүний санах ой гэдэг бол тархинд байх CREB гэх уурагтай холбоотой гэж үзсэн байна.
Нэг ёсондоо CREB нь хүний санах ойны чухал эс юм.
Ингээд уг эрдэмтдийн багийнхан хүний ямар нэгэн зүйлийг тогтоох үйлдэл бол ухамсарт үйлдэл биш гэж үзлээ. Тодруулбал CREB уураг хүний тархинд хэр хэмжээгээр байна тэр хэрээр хүний ой тогтолт өндөр байна гэсэн үг гэнэ. Эрдэмтэд хүн бүрийн тархинд дахь CREB уургийн хэмжээг тогтоож туршилт хийхэд үнэхээр энэхүү уургийн хэмжээ их байх тусмаа тухайн хүний аливааг тогтоох, эргэж санах ой нь өндөр байсан бөгөөд харин уургийн хэмжээ бага бол эсрэг үр дүн гарчээ.
Мэдээж энэхүү нээлт нь тархины сааталтай, санах ой нь муудсан хүмүүсийн эмчилгээнд ч нилээд ач холбогдолтой нь тодорхой.

No comments:

Post a Comment