Wednesday, October 21, 2009

Бяцхан “Моцарт” нэг хоногийн дотор төгөлдөр хуур тоглож сурчээ

Бяцхан “Моцарт” нэг хоногийн дотор төгөлдөр хуур тоглож сурчээ
Их Британид Моцарттай дүйцэхүйц авъяастан төрж байгаа бололтой. Манчестер хотын 10 настай Шейн Томас гэдэг хүү Австрийн алдарт хөгжмийн зохиолчийн адил бага насандаа томоохон хэмжээний хөгжмийн бүтээл зохиосон хүнээр тодорчээ. Хүүгийн эцэг түүнийг долоон настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан гэжээ. Анхны хөгжмийг нь авч өгөхөд хоёр гараараа чадварлаг гэгч нь тоглож байсан гэнэ. Харин дөрвөн сарын дараа анхны тоглолтоо хийхэд хоёр мянган хүн үзжээ. Хөгжмийн багш Ричард Гоффин-Лекар шавийгаа маш авъяаслаг гэсэн үнэлгээг өгчээ. "Энэ хүү үнэхээр төгс. Түүнийг Моцарттай зүйрлэлээ гэж хүмүүс зэмлэх байх. Гэвч төгөлдөр хуур тоглож байгааг нь сонссон хүмүүс зөв хүнтэй зүйрлэснийг ойлгох болно" хэмээн багш нь ярьжээ. Шейн долоо хоногт дөрвөн цаг л хичээллэдэг нь мэргэжлийн төгөлдөр хуурчийн хувьд чамлалттай хугацаа гэнэ.

Шейн Томас аав, ах, эгчтэйгээ амьдардаг. Ирээдүйд мэргэжлийн төгөлдөр хуурч болох сонирхолтой аж. Хүү нэлээд хэцүү бүтээлүүд зохиосон гэнэ. "Би гурван настай байхдаа аавд тоглож чадна гэж хэлж байсан. Тэр үед хэн ч миний үгэнд итгээгүй. Би багшийн яриаг сонсож, хичээлээ хийх зуураа дотроо ая зохиож чаддаг" гэж Шейн сэтгүүлчдэд ярьжээ. Хүү хөгжмийн аль нэг төрлийг дагнадаггүй гэнэ. Төгөлдөр хуур түүний хувьд жирийн л нэг зүйл аж. Тиймээс олон хүний өмнө тоглохдоо огтхон ч сандардаггүй гэсэн.
Хэдийгээр 48 настай Клейтон Томаст гурван хүүхдийг ганцаараа өсгөх нь хэцүү байгаа ч хүүгээ хөгжмийн сайн сургуульд оруулахын тулд хичээнэ гэдгээ мэдэгджээ.

No comments:

Post a Comment