Wednesday, October 21, 2009

Сайхан хөлний нууц

Гоо сайхан | 2009 / 04 / 27
Хөлөө сайн амраах нь ядаргаанаасаа бүрэн ангижрах нэг үндэс болдог. Мэдээж сайхан хөлтэй байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Сайхан хөлтэй байхад арчилгаа маш чухал. Доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзээрэй.

  • Хөлөө угаах: Өдөржин алхаж, ядарсан хөлийг амраахын тулд ургамлын хандтай бүлээн усанд хөлөө хэдэн минут байлгаж, угаахад хөл амрахаас гадна зөөлөрнө.
  • Хөлний эврийг үрэх: Угааж дэвтээсэн хөлийн улны хатуурсан хэсэг зөөлөрсөн бол зориулалтын хуурайгаар болгоомжтой үрнэ. Хэт их хуурайдсаны дараагаар хөлийн ул улам ширүүн болох магадлалтай учраас үрэлтээ хэт хэтрүүлэхгүй байх тал дээр анхаараарай.
  • Гуужуулах: Улны хатуу хэсгийг багасгасныхаа дараа зориулалтын элстэй гуужуулагч буюу скрабаар цэвэрлээд бүлээн усаар угаана. Хөл тань яг л хүүхдийн арьс мэт зөөлрөх болно.
  • Иллэг хийх: Тэжээлийн тосоор иллэг хийнэ. Хөлөнд иллэг хийхэд хөл тань амраад зогсохгүй бүх биеийн ядаргаа арилж, хөлний арьс зөөлөрч чийгшинэ.
  • Эрчимт эмчилгээ: Дулаахан ноосон оймс өмсч хэсэг бигнэх нь урьд урьдын хийсэн арчилгааг улам сайжруулна.
  • Хумс засалт: Хөлийн хумсыг 3-4 долоо хоногт нэг удаа авч байх нь зүйтэй. Тэгшхэн авах нь зохимжтой юм.
  • Хумс хуурайдах: Зөөлөн хуурайгаар болгоомжтой хуурайдна. Хумсны хоёр ирмэгийг хэт дугуйруулахаас зайлсхийгээрэй.
  • Хумсны өнгөлгөө: Өнгөлөгч хуурайгаар хумсны толины барзгарыг хуурайдаж засна.
  • Хамгаалагч лак: Өнгөлөгч хуурайгаар хуурайдаж зассаны дараагаар лак тогтох нь сайн байдаг бөгөөд сэвгүй, толигор болсон хумсаа та өөрийн хүссэн өнгөөр эсвэл хамгаалагч буюу бэхжүүлэгч витаминтай лакаар будаарай.
  • Хумсны тань мах сөрдийж илүү гарсан бол зөөлөвчтэй савхаар хойш нь болгоно. Махыг гэмтээж, авах гэсний хэрэггүй.

No comments:

Post a Comment