Wednesday, October 21, 2009

Түүнийг хамаг л муу муухайг номлогч хэмээн буруутгадаг

Түүнийг хамаг л муу муухайг номлогч хэмээн буруутгадаг
-Төрсөн өдөр-
Америкийн алдарт цагаан арьст рэпер Маршалл Брюс Мэтерс III буюу Эминем 1972 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр Миссури мужийн Сент-Жозеф хотод төрж, залуу насаа Детройт хотод өнгөрүүлсэн. Түүний цомог дэлхий даяар нийт 75 сая хувь борлогдсон нь энэ цаг үеийн хамгийн шилдэг рэперүүдийн нэг болгожээ.


Эминиемийн авьяасыг анх продюссер Dr.Dre илрүүлсэн гэдэг. Хожим Эминем түүний "Aftermath Entertainment" студитэй бичлэгийн гэрээ байгуулсан. Эминемийн дуунуудын үгийг тойрсон маргаан их байдаг. Түүний "The Marshall Mathers LP" цомог"Грэмми"-ийн дөрвөн номинацид дэвшиж, ихээхэн амжилт авчирсан ч шүүмжлэгчид Эминемийг ижил хүйстэнтэйгээ явалдах, эхнэрээ үзэн ядах үзэл, хүчирхийллийг номлосон хэмээн буруутгажээ. Харин Нобелийн утга зохиолын шагналт Шеймас Хини түүний дуунуудыг гайхамшигтай энерги, сонсогчдыг татах увдистай хэмээн магтсан байна.

2002 онд тэрбээр зарим нэг хэсгийг нь өрийнх нь амьдралаас сэдэвлэсэн "Найман миль" кинонд тоглосон.

No comments:

Post a Comment