Wednesday, October 21, 2009

Тегеран Пакистан, Америкийг буруутгаж байна

Тегеран Пакистан, Америкийг буруутгаж байна
Пакистантай хил залгаа орших Ираны Систан-Балучистан тосгонд өнгөрсөн ням гарагт алан хядагчид ээлжит халдлагаа зохион байгуулжээ. "Бурханы цэргүүд" хэмээн өөрсдийгөө нэрийдсэн суннитын лалын хэт даврагчид уг халдлагыг үйлдсэн байна.
Ираны 70 сая гаруй хүн амын 90 гаруй хувь нь лалын шашны шит урсгалыг шүтдэг харин үлдсэн хувийг суннитууд эзэлдэг.
Ерөнхийлөгч Ахмадинеджад болсон үйл явдалд АНУ ялангуяа Пакистаныг буруутгасан байна. Ираны тал пакистан дахь "Бурханы цэргүүд"-ийн холбоотнууд уг ажиллагааг хамтран үйлдсэн гэсэн баримт байгаа талаар мэдэгдэл хийлээ. "Энэ явдалтай АНУ ямар нэгэн холбоо байхгүй. Гэмгүй олон арван хүн амиа алдсанд бид гүнээ харамсаж байна. Харин бидний таамаглаж байгаагаар Ираны Засгийн газар л ийм нөхцөл байдалд турхирах гол буруутан юм" хэмээн Америкийн Гадаад хэргийн сайд хариу мэдэгдэл хийсэн байна.
Пишин хотод ням гарагт болсон уг террорист ажиллагаанд "Бурханы цэргүүд"-ийн нэг нь биедээ их хэмжээний тэсрэх бодис бэхлэн цэргийн нөлөө бүхий хэд хэдэн хүмүүсийн сууж байсан ширээнд дөхөж очин амиа хорлосон ажээ. Дэлбэрэлтийн улмаас ойр орчимд байсан 49 хүн нас барсан нь тогтоогдлоо. Тэдний дунд Ираны хувьсгалт хүчний орлогч командлагч Hyp Али Шуштари, Систан-Балучистаны цэргийн захирагч, генерал Мохаммед Саде нар байсан аж. Өндөр албан тушаалтнаа алдсан хувьсгалт хүчний анги суннитын бүлэглэлийг хатуу цээрлүүлэхээ анхааруулаад байна. Пакистан Ираны хил орчмын нутгаар үймээн самуун тасардаггүй бөгөөд элит цэргүүдээс бүрдсэн хувьсгалт хүчин 1979 онд байгуулагдан улсыг гадна дотны аюул заналхийллээс хамгаалах болсон гэнэ.

No comments:

Post a Comment