Wednesday, October 21, 2009

Боловсролын үнэлгээний төвийнхөн хяналтгүй мөнгө зарцуулж байжээ
2009 оны 10 сарын 16
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын хүсэлтээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Боловсролын үнэлгээний төвд шалгалт хийжээ.
Шалгалтаар 53 сая 124.5 мянган төгрөгийн акт гаргасан боловч төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна.
Түүнчлэн төсөвт төвлөрүүлэх ёстой 18 сая 972 мянган төгрөгийн төлбөрийг ч төлөөгүй байсан нь илэрчээ. Улсын төсөвт оруулах ёстой 18 сая 972 мянган төгрөгийг хяналтгүйгээр зарцуулж байсан нь тогтоогдсон байна. Шалгалтаар гэхэд улсын төсөвт 70 гаруй сая төгрөгийг төвлөрүүлэх ёстойгоос нэг ч төгрөг төвлөрүүлээгүй нь одоогоор илрээд байгаа ажээ.

No comments:

Post a Comment