Wednesday, October 21, 2009

Дэлхий дахинаа хүнсний хомсдол нүүрлэнэ Дэлхийн хүн ам ирэх 40 жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд үүнийг дагаад хүнсний бүтээгдэхүүний эрэлт 70 хү

Дэлхий дахинаа хүнсний хомсдол нүүрлэнэ
Дэлхийн хүн ам ирэх 40 жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд үүнийг дагаад хүнсний бүтээгдэхүүний эрэлт 70 хүртэл хувиар өснө гэж НҮБ-ын Хүнсний агентлагаас мэдээлж байна.
Дэлхий дахинаа 2050 он гэхэд 370 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй иймээс одооноос хүнсний бүтээгдэхүүний ашиглалтанд анхаарах хэрэгтэй гэж Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үзэж байна. Хүнсний бүтээгдэхүүний хомсдолд цаг уурын өөрчлөлт, ган гачиг, үер зэрэг байгалийн хүчин зүйлс ихээр нөлөөлөх ажээ.
Хүн төрөлхтний хүнсний эх үүсвэр болсон газар тариалангийн салбар нь цаг уурын өөрчлөлтөөс болж дэлхийн хүн амыг тэжээж чадахгүйд хүрч ч магад гэнэ. Ингэснээр Африк тивд хүнсний хомсдол 30 хүртэл хувь, Ази тивд 21 хүртэл хувиар өснө гэж үзэж байна.

No comments:

Post a Comment