Wednesday, October 21, 2009

Содон санаагаар хамгийн их орлого олсон 9 тохиолдол

Содон санаагаар хамгийн их орлого олсон 9 тохиолдол
Хүний толгойд янз бүрийн сонин содон бодол орж ирэх нь бий. Тэнгэрийн умдаг атгана гэдэг шиг энэ бүхнээс зарим нь маш их ашиг олох тохиолдол ч цөөнгүй байдаг аж. Маш сонин санаа олж, асар их мөнгө олсон топ 9 хүний бизнесийг танилцуулъя. Магадгүй танд ч гэсэн тэдэн шиг содон санаа төрөх юм бил үү.


1. Million Dollar Homepage: Английн жирийн нэгэн оюутан өөрийн вэб сайтын дэлгэцийн нэг пекселийг нэг доллараар зарна хэмээн зар тавьснаар нэг сая доллар олж чаджээ.
Уг сайтын нийт пексел нь нэг сая. Ийнхүү тэрээр бүх пекселээ заран нэг сая доллар олсон байна.

2. Santa Mail: Byron Reese хэмээх залуу өөрийн вэб сайтдаа Санта Клаусын өмнөөс жаахан хүүхдүүдэд 10 доллараар захидал бичиж өгнө хэмээн зар тавьснаар асар баян болсон байна. 2001 оноос одоог хүртэл нийт 200 мянган захидал бичиж илгээсэн бөгөөд жилийн орлого нь 1 тэрбум болсон гэнэ.

3. Laser Monks: МС Coy хэмээх хүн принтерийн хор байнга дуусахад худалдан авах нь маш үнэтэй байсан учир принтериин хор цэнэглэх аргыг нээн гаргажээ. Энэ бизнес нь анхандаа тийм сайн байгаагүй ч өдгөө өдөрт 200-300 захиалга авдаг гэнэ. Ингэснээр жилийн орлого нь 250 мянган ам.долларт хүрчээ.

4. Antennа ВаIIs: Жайсон Волл хэмээх хүн нь 1997 онд авто машины антены үзүүрт гоёмсог бөмбөлөг хийн зарах тухай санаа сэджээ. Ийнхүү тэр санаа нь амжилттай болж 115 мянган доллар олсон бөгөөд одоогоор 50 төрлийн антены бөмбөлөг хийсэн ба жилд 4 саяыг зардаг гэнэ.

5. Fit Deck: Пилл Блак гэдэг хүн биеийн тамирын үндсэн хөдөлгөөний зургийг үзүүлсэн картны цуглуулга бүтээн түүнийгээ бизнес болгожээ. Энэхүү санаа нь маш амжилттай болж нэг жилийн турш 4 сая 700 мянган долларын ашиг олжээ.

6. Positives Dating: СотПаул Грави болон Брандон Койчилин гэдэг хүмүүс ДОХ-ын вирустай хүмүүстэй болзох хүн илүү олон байх хэмээн бодон ДОХ-той хүмүүстэй болзох болзооны сайт нээн ажиллуулжээ. Энэхүү бизнес нь маш ашигтай болж жилийн орлого нь 110 мянган долларт хүрч, гишүүнээр элссэн хүний тоо нь 2 жилийн дотор 50 000 хүн болон ихэсжээ.

7. Designer Diaper Bags: 3
хүүхдийн эх 34 настай Кристи Рэйн нь хүүхдийн живхийг гялгар уутанд хийж явах нь ямар нэгэн үрэвсэлд хүргэнэ хэмээн тусгай живхний сав бүтээжээ. Ийнхүү маш гоёмсог дизайнтай маш цэвэрхэн хүүхдийн живхний савны бизнес нь 180 мянган долларын ашиг олсон байна.

8. Picky Domains: Энэхүү бизнес нь маш сонин бөгөөд Үйлчлүүлэгч тухайн компанид 50 доллар өгөн компаниас танд олон домайн нэр явуулна. Тэр дундаас та дуртайгаа сонгож авна. Гоё нэр зохиосон хүн нь 25 доллар авах бөгөөд компанийн үйлчилгээний хөлс гээд 25 доллар авах юм байна. Энэхүү бизнес нь маш амжилттай болж жилийн орлого нь 1 сая долларт хүрсэн гэнэ.

9. Lucky Wishbone Co: Тахиа болон шувууны цээжний хэсэгт байдаг гурвалжин ясыг хоёр талаас нь барин хугалахад урт яс барьж үлдсэн хүнийх нь хүсэл биелдэг гэсэн яриа байдаг аж. Үүнийг ашиглан гурвалжин ясыг пластикаар хийн хүмүүст зарах болсноор мөн л ашигтай болж жилийн орлого нь 1 сая долларт хүрчээ.

No comments:

Post a Comment