Wednesday, October 21, 2009

Цэргийн захиа 64 жилийн дараа иржээ

Цэргийн захиа 64 жилийн дараа иржээ
Дэлхийн II дайны үед бичсэн Британи цэргийн захиа 64 жилийн дараа илгээсэн хаягаараа иржээ. Италид цэргийн алба хааж байсан Чарльз Флеминг хоёр хуудас бүхий захиаг ээждээ хаяглан явуулсан аж.


Захидал удаан хугацаанд ажилтнуудын хараанд өртөхгүй байсны эцэст хэн нэг нь олж хаягаар нь илгээснээр ийн удсан байх хэмээн Хатан хааны шуудангийн албаны төлөөлөгч тайлбарласан байна.

Дашрамд сонирхуулахад, Германд захидал 280 жилийн дараа илгээсэн хаягаар ирж байсан тохиолдол гарч байжээ. Харин Францад нэгэн ил захидал эзэндээ 73 жилийн дараа ирж байсан аж.

No comments:

Post a Comment