Wednesday, October 21, 2009

Snoop dog-ийн лаан баримал Тюссогийн музейд байдаг

Snoop dog-ийн лаан баримал Тюссогийн музейд байдаг
-төрсөн өдөр-
Америкийн рэпер, продюссер, жүжигчин Snoop Dog буюу Кэльвин Броадус өнөөдөр 37 нас хүрч байна.
Түүний сониуч харцнаас болж ээж нь "Snoopy" (орчуулбал "хэтэрхий сониуч" гэсэн үг) гэж дууддаг байжээ. -Тэгээд уран бүтээлээ эхлэхдээ алдартай хүүхэлдэйн киноны баатрын нэрээр Snoop Doggy Dog хочийг авсан аж. Харин 1996 онд "No Limit Records"-тай гэрээ байгуулснаар нэрээ Snoop Dog болгосон байна.
1993 онд тэрбээр АНУ-ын хамгийн шилдэг хип хоп дуучны нэг болсон ч өрсөлдөгч бүлэглэлийн гишүүний амийг хөнөөсөн хэрэгт орооцолдон шоу бизнесээс хөндийрчээ.
Гэсэн ч ерээд сүүлчээр хөгжмийн урлагт эргэн ирж дуунууд нь Биллбордын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. 2004 онд Бен Стиллер болон Оуэн Уилсоны хамт "Старски ба Хатч" инээдмийн кинонд тоглосон нь муугүй амжилт олжээ.
2009 оны дөрөвдүгээр сард мадам Тюссогийн музейд түүний лаагаар урласан баримал тавигдсан аж. Ингэснээр Тупак Шакур, Ноториус B.I.G хоёрын дараа энэ музейд баримлаа тавиулсан гурав дахь рэпер болсон байна.

No comments:

Post a Comment