Wednesday, October 21, 2009

Пентагоны ирэх оны төсвийг баталлаа

Пентагоны ирэх оны төсвийг баталлаа
АНУ-ын Конгрессийн танхим 2010 оны санхүүгийн жилд Пентагоны зарцуулах төсвийг баталжээ. Тус улсын батлан хамгаалах салбарын төсөв ирэх жил 680.2 тэрбум ам.доллар байх аж.


2009 онд энд төсөв ойролцоогоор 653.75 тэрбум ам.доллар байсан юм. Шинэ хуулийн төслөөр Пентагоны зардал 3.4 хувиар өсч, цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн хөтөлбөрт зарцуулах хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн аж. Мөн хуульд "F-22" онгоцны үйлдвэрлэлийг гүйцээх зардал ч тусгагджээ. Төсөв үндсэн хоёр хэсгээс бүрдсэн байна. Үүнд, 550.2 тэрбум долларыг уламжлалт зардал, 130 тэрбумыг цэргийн гадаад үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулахаар тусгайлан заажээ.

2010 оны санхүүгийн жил энэ сарын 1-нд эхэлсэн ч Конгресс Пентагоны төсвийг ийнхүү нэлээд хожуу баталж байна. Конгресс болон Сенатын гаргасан хуулийн төслүүдийн зөрүү болон ирэх жилээс хасагдаж байгаа зарим хөтөлбөрүүдийг тойрсон маргаанаас ийнхүү удааширсан байна. Хууль ёсоор АНУ-ын парламентын хоёр танхим өөр өөрсдийн хувилбараар батлах хамгаалахын төсвийн хуулийн төслийг гаргадаг аж. Үүнийг авч хэлэлцээд нэгдсэн нэг баримт бичиг болгоно. Ингээд зөвшилцөлд хүрсэн тохиолдолд санал хураалт нь ёс төдий зүйл болдог бөгөөд Конгресс баталсан бол ерөнхийлөгч гарын үсэг зураад хууль хүчин төгөлдөр болдог аж.

Сенат аравдугаар сарын 7-нд өөрийн хуулийн төслөө танилцуулсан. Уг төслөөр Пентагонд 626 тэрбум ам.доллар хуваарилжээ.

No comments:

Post a Comment