Wednesday, October 21, 2009

Хятадад "гол мөрнүүдийг эргүүлэх" төсөл эхлэв

Хятадад
Хятадад өмнө зүгийн гол мөрнүүдийг тус орны гандуу умард нутаг руу эргүүлэн урсгах нүсэр том төсөл хэрэгжүүлэх ажил өрнөх бөгөөд үүнтэй холбогдуулан 330 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ.


Төвийн Хэнань, Хүбэй мужийн зарим оршин суугч нүүхэд хүрнэ. Шинээр очих газруудад сайхан нөхцөл бүрдүүлж, нөхөн төлбөр олгоно гэж эрх баригчид энэ хүмүүст амлаж байна.

"Гол мөрнүүдийн урсгалыг эргүүлэх" төслийг хэрэгжүүлэхэд 50-60 жил, 60 тэрбум ам. доллар шаардагдах ажээ. Янзы,түүнчлэн Хуайхэ, Хуанхэ, Хайхэ зэрэг Евразын том гол, мөрнүүдийн урсгалын нэг хэсгийг умард нутаг руу эргүүлэх
Зүүн, Төв болон Баруун чиглэлийн сувгийн сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.

1,3 мянган километр эдгээр сувгийг татсанаар тус орны гандуу умарт нутаг жил бүр 50 сая шоо метр ус авах ажээ. Зүүн чиглэлийн суваг татах ажилд бүр 2002 онд орсон бөгөөд харин Төвийн суваг татах ажил 2003 он эхэлсэн байна.

Төслийн Төвийн суваг татах ажлын хүрээнд одоо хүмүүсийг ийнхүү нүүлгэн шилжүүлэх гэж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил Хятадын түүхэнд томоохонд орно. "Санься" ("Гурван хавцал") усан зангилгааг барих үед сүүлчийн удаа хамгийн олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Тэгэхэд нэг сая гаруй хүн төрж, өссөн газар орноо орхин явахад хүрсэн байна.

No comments:

Post a Comment