Wednesday, October 21, 2009

Цунами- Номхон далайн өмнөд хэсгээр гамшиг болж магадгүй

Цунами- Номхон далайн өмнөд хэсгээр гамшиг болж магадгүй
Номхон далайн өмнөд хэсгийн нутгаар пүрэв гарагийн өглөө далайн хүчтэй шуурга болж Цунами болох магадлалтай байлаа. Цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээ авсан нутгийн оршин суугчид өндөр газар бараадаж хэсэгтээ сандарчээ. Тэр бүү хэл Токиод өглөөний хурдан галт тэрэгүүдийг түр зогсоох арга хэмжээ аваад байв. Азаар урьдчилан сэргийлэх мэдээ гурван цагийн дараа ард иргэдийг тайвшруулсан байна.
Вануату арлын хойд хэсгээр 7,8 баллын хүчтэй далайн давалгаа үүссэний улмаас геологийн хүрээлэнгийн далайн шуурганаас урьдчилан сэргийлэх төв ийнхүү арав гаруй улсад гамшгийн дохио өгсөн байжээ. Өнгөрсөн долоо хоногт Самао арлын орчимд 8,1 баллын хүчтэй далайн давалгаанаас Цунамийн аюул нүүрлэж, 150 гаруй хүний амийг авч одсон. Мөн Самаогийн гамшгаас ердөө нэгхэн хоногийн дараа Суматра аралд газар хөдөлснөөс асар их гарз хохирол учраад байгаа.
Мелбурны их сургуулийн геологийн ухааны эрдэмтэд, далайн хүчтэй давалгаа ийнхүү ойр ойрхон давтагдаж байгаагийн учрыг тайлахаар ажиллаж байна.

No comments:

Post a Comment