Wednesday, October 21, 2009

Хятад улс хямралаас гарах гарцыг тэргүүлж байна

Хятад улс хямралаас гарах гарцыг тэргүүлж байна
Синьхуа агентлагийн сэтгүүлч Лиу Жие Хятадын өнөөгийн эдийн засгийн өсөлт болон 60 жилийн өмнөх тусын эдийн засгийн нөхцөл байдлыг тоймлон бичжээ.
Одоогоос жар гаруй жилийн өмнө шинэ Хятад улс дөнгөж байгуулагдаж байхад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Дин Гудерхэм Эчесон “Коммунист Засгийн газар өмнөх удирдлагуудынхаа адил 546 сая хүн амаа тэжээж чадахгүй болов уу” гэж хэлж байжээ.
Жаран жилийн хугацаанд 1,3 тэрбум болсон хятадууд өөрсдийгөө тэжээж байгаагаас гадна сүүлийн далан жилд тохиосон эдийн засгийн хамгийн их хор уршигтай хямралаас гарах гарцыг тэргүүлж байна.

Өнгөрсөн 57 жилд Хятадын эдийн засгийн жилийн өсөлт нэмэгдэж, 8,1 хувь байв. Өрнөдийн орнуудын эдийн засаг одоог хүртэл санхүүгийн хямралтай тэмцэж байгаа бол Хятад улс аль хэдийнэ энэ асуудалд ахиц гарган 2009 оны эхний хагас улиралд тус улсын эдийн засаг 7,1 хувийн өсөлттэй гарчээ. Хятад улс шинэчилсэн, нээлттэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлснээр 30 жилийн хугацаанд нөхцөл байдлыг ихээхэн өөрчилжээ. Одоо Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Япон улсын байр эзлэх боломжтой болж байгаа бөгөөд магадгүй АНУ-тай ч өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байна гэж гадаадын орны эдийн засгийн мэргэжилтнүүд тооцоолж байна.

Хүнсний аюулгүй байдал ба ядуурлын бууралт
1950 онд идэх юм ч олдохгүй хүнд хэцүү цаг үе байсан гэдгийг би одоо ч эргэн санадаг гэж Шаанси мужийн фермер Хоу Бинсин гэдэг 82 настай өвгөн ярьж байна. 1949 онд Хятадын тариа хураалт ердөө 13 сая тонн хүрдэг байжээ. 540 сая хүнийг тэжээх нь шинэхэн Засгийн газрын гол үүрэг байв. Тухайн цаг үед цагаан будаа алт шиг л үнэт зүйл байжээ.

1970 оны сүүлээр айл өрхүүд хариуцлага хүлээх шинэ тогтолцоог улс орон даяар нэвтрүүлсэн байна. Шинэ системийн дагуу фермерүүд илүүдэл бүтээгдэхүүнээ худалдахыг зөвшөөрсөн шинэ тогтолцооны ачаар хүмүүс өлсгөлөнгөөс гарчээ. Тариа хураалт 1982-1991 онд найман хувиар өсч, тус улс үр тариа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том орон болов. Хятад улс 2000 настай хөдөө аж ахуйн татвараа 2006 онд цуцалсан зэрэг шинэ бодлогыг үр шимээр ургац хураалт сайжирчээ. Хоу Бинсиний хувьд одоо хоол, хүнс асуудал биш болжээ. Тэрбээр олон төрлийн тэжээвэр амьтны мах хоол хүнсэндээ хэрэглэж, ногоо тариалан амьдрах болжээ. Хятадын 1,3 тэрбум хүний хүнсний хангамж баталгаажин олон сая хүн ядуурлаас ангижирсан байна.

Дэлхийн банкны 2008 оны тайланд өгүүлснээр өнгөрсөн 25 жилд дэлхийн ядуурлыг түвшнийг гуравны хоёр хувь хүртэл бууруулахад Хятад улс ихээхэн дэмжлэг үзүүлжээ.

Гадаад худалдаа
1949 оноос хойшхи Хятадын цорын ганц олон улсын үзэсгэлэн худалдаа нь Кантон яармаг байжээ. 1957 онд тус яармагийн үеэр бараг юу ч зарагдахгүй, үзэсгэлэнд ердөө оёмол цөөн хэдэн бүтээгдэхүүн л дэлгэн тавьдаг байжээ. Тухайн үед Хятадын худалдааны түнш орнууд нь ЗХУ, Зүүн Европын орнууд байв. 1950 оны сүүлчээр Хятад-ЗХУ-ын харилцаа хөндийрсөн нь Хятадыг олон улсын худалдаанаас салан тусгаарлахад хүргэжээ. 1978 онд Хятадын удирдагч Дэн Сяопин шинэчлэлт хийж, нээлттэй бодлого явуулсан нь Хятад улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих эхлэлийг тавьжээ. Үүнээс гадна Хятадын эргийн бүс нутгуудад эдийн засгийн тусгай бүс бий болгожээ. Татварыг цуцлах, газрыг хямд үнээр худалдах зэрэг урамшуулалт бодлогууд экспортын бизнесээс эхтэй Хятадын эдийн засгийг бэхжүүлсэн байна.

1950 онд Хятадын экспортын нийт хэмжээ 550 сая доллар хүрсэн бөгөөд үүний 80 хувийг социалист орнуудад гаргажээ. Жаран жилийн дараа энэ үзүүлэлт 2600 дахин өсч, 2008 оны байдлаар тус улсын экспортын хэмжээ 1,43 триллион доллар хүрсэн байна. “Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүн дэлхий хаана ч нүдэнд тусах болжээ.

Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлснээр энэ оны зургадугаар сарын сүүлч гэхэд Хятад улс Германы байрыг эзэлж, дэлхийн хамгийн том экспортлогч орон болжээ. Тус улсын гадаад валютын нөөц 2,13 триллион доллар хүрсэн байна.

1953-1957 оны үед мөнгөний ханш унахад Хятад улс эхний таван жилийн төлөвлөгөөний хүрээнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлж, төмөр, уурхай, цахилгаан станц байгуулахаар ЗХУ-аас 1,9 тэрбум доллар зээлж байжээ. Одоо тус улсын дэд бүтэц, хуулийн орчин дээд зэргээр хөгжиж, Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулагчдын сонирхдог дэлхийн хоёр дахь том орон болжээ. 1978 оноос хойш гадаадын компаниуд тус улсад 850 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулжээ. 2008 он гэхэд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 3,86 триллион доллар хүрсэн байна.

Байгаль орчны зорилтууд
Бид эдийн засгийн өсөлтийн хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэж эдийн засагч Ву Жинлиан хэлжээ. Хятад улс эдийн засгийн хурдацтай хөгжил экологийн нөхцөл байдалд хамгийн их нөлөөлөх болжээ. 2006 онд Хятадын Засгийн газар хүлэмжийн хийг 10 хувиар бууруулж, эрчим хүчний хэрэглээг 2005-2010 онд 20 хувиар багасгах талаар амлалт өгсөн байна. Энэ нь жил бүр хүлэмжийн хийг 1,5 тэрбум тонн буюу нүүрстөрөгчийн хийг 300 сая тонноор багасгасантай тэнцэх хэмжээ юм.

Сэргээгдэх эрчим хүч дараагийн өсөлтийн хөдөлгүүр болж байгаа аж. Хятад улс 2010 гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 10 хувь, 2020 он гэхэд 15 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

No comments:

Post a Comment