Wednesday, October 21, 2009

Английн “Spice Girls” дахин хамтдаа

1990-оны дундуур дэлхийн поп хөгжмийн урлагт хүчтэй гарч ирсэн Английн охидын хүчирхэг хамтлаг Spice Girls тарсанаасаа хойш 10 жилийн дараа хамдаа дэлхийг тойрон аялан тоглолтоо хийхээр болсон нь сүүлийн үед нилээд шуугиан тариад байгаа. Английн хүчирхэг таван бүсгүй Victoria Beckham, Geri Halliwell, Melanie Brown, Melanie Chisholm, Emma Bunton нар дахин хамтдаа нэг тайзнаа дуулах болно. Энэ тоглолтыг тэдний бишрэн шүтэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой. xinsrc_5820604282055359144986.jpg spice_girls.jpg
Тэдний аялан тоглолт 2007 оны 9-сараас эхлэн 2008 оны 1-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд дуулиант ялан тоглолтын эхний зогсоол ирэх 9-р сарын 7-нд Los Angeles хотод байх юм. Харин хамгийн сүүлийн зогсоол 2008 оны 1-р сарын 24-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес. Арван жилийн дараа тэдний хамтран дуулах мөчийн олон хүмүүс тэсэн ядан хүлэж байгаа байх. Манайхны хувьд хамгийн ойрхон тоглолт нь Бээжинд болох тоглолт байна.
Анх хамтлагаасаа Geri Halliwell гарсаны дараа хамтлагийн гишүүдийн харилцааны талаар нилээд хов жив яригдаж байсан ч тэд одоо хамтдаа дахин дуулахаар боллоо. Түүнчлэн 10 жилийн дараа тэд хамдаа гар гараасаа бариад алхаж байгааг харсан нилээдгүй бишрэн шүтэгчид нь нулимас дуслуулсан сурагтай.

No comments:

Post a Comment