Wednesday, October 21, 2009

H1N1 вирусаар 23 хүн нэмж өвчилсөн байна
Өчигдөр 18 цаг 54 минут
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч Ч.Уртнасангийн мэдээлснээртус эмнэлэгт хүний томуугийн А хүрээний H1N1 вирусийн шинжилгээ өгч батлагсан 139 хүн байгаагийн 23 хүн нэмж бүртгэгдсэн байна.

Халдварт өвчин судлалын төвд одоогоор 73 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хоёр хүний биеийн байдал хүнд байгаа гэж мэдээллээ. Орон нутагт нийт есөн хүн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэдгээр хүмүүсийг эмчилж байна.
Цаг агаар их хүйтрээгүй байгаа учраас хүний томуугийн А хүрээний H1N1 вирусын дэгдэлт хөнгөн хэлбэрээр тусч байгааг эмч нар хэлж байлаа. Тиймээс иргэн бүр өөртөө байнга анхаарал тавьж, биеийн дархлаагаа сайжруулахыг эмч нар сануулж байна.

No comments:

Post a Comment