Wednesday, October 21, 2009

Төрсөн жилийн зурхай


Тахиа

Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөөг харамгүй өгнө. Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. Ажиглан суух зантай, залхуудуу. Гэхдээ бас агуу хөдөлмөрч хүн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг.
Тэр их идэвхитэй, хөдөлгөөнтэй. Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин гүн ухаанч болно. Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж, гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.

Нохой

Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. Ямар ч мэргэжилд тэр төгс, үнэнч шударга байна. Хүн удирдах гайхамшигтай чадвартай. Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай.



Гахай

Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгvй бүгдийг харьцуулан үздэг. Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана. Гахайд найз нөхөд бага ч байгаа найз нөхдөдөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг.


No comments:

Post a Comment