Wednesday, October 21, 2009

Камчаткад нэгэн зэрэг дөрвөн галт уул оргилж байна

Камчаткад нэгэн зэрэг дөрвөн галт уул оргилж байна
Камчаткийн Ключевский нэртэй галт уул тав хоногийн өмнө идэвхжиж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар, галт уулын өрхөөс 100 метрийн өндөрт таван минут тутам хайлшны цог үсэрч байгаа гэнэ. Өрхөн доторх хайлш улам бүр нэмэгдсээр удахгүй Ключевскийн гүвээг даган халих гэж байгаа талаар Балтийн мэдээллийн агентлагаас мэдээлжээ.
Энэ галт уултай зэрэгцээд Шивелуч гэсэн нэртэй галт уул бас идэвхжээд байгаа аж. Галт уулын өрхөөс зүүн урагш 60 км-ын зайд үнсэн манан суналзаж байгаа гэнэ. Харин Кизимен галт уулын орчимд өнгөрсөн хоногт гурван газар хөдлөлт болсон байна. Мөн Карымскийн галт уулын орчимд 150 орчим удаа чичирхийлэл мэдрэгдэж, үнс хаялж эхэлсэн байна.
Камчатка нь ОХУ-ын дорнод зүгт байх агаад нутаг дэвсгэрийнх нь 80 орчим хувийг уул толгод эзэлдэг аж. Эдгээрээс 29 галт уул нь байнгын идэвхтэй байдаг гэнэ. Харин Ключевскийн галт уул нь Евразид идэвхтэй байдаг хамгийн том галт уулд тооцогддог ажээ. Эрдэмтдийн тооцоолсноор, уг галт уул долоон мянган жилийн настай гэнэ.

No comments:

Post a Comment