Wednesday, October 21, 2009

Орон гэргүй мисс шалгаруулав

Орон гэргүй мисс шалгаруулав
Бельгичүүд нэгэн гайхалтай тэмцээн зохион байгуулжээ. Энэ нь орон гэргүй сайхан бүсгүй шалгаруулах юм. Дэлхийд анхны ийм өргөмжлөлт миссээр Брюссел хотын Терезе Фан Белле тодорсон байна.


58 настай энэ сайхан эмэгтэй уг тэмцээнд оролцон өөрөөсөө гадна есөн эмэгтэйгээс тасархай түрүүлж, бүтэн нэг жил байрны хөлс төлөхгүйгээр амьдрах эрхээр шагнууллаа.

Бидний санаачилсан энэ тэмцээнээр нэг хүн ч болов орон гэртэй болж, амьдрал ахуйгаа дээшүүлэх боломжтой юм хэмээн уралдааны зохион байгуулагч Алинэ Дюпортаил ярьж байна.

Тэмцээнд оролцуулснаар тэдний нийгмийн идэвх, өөртөө итгэх итгэл нь өснө гэж хатагтай Дюпортаил нэмж өгүүллээ. Гудамжны амьдралаас татгалзахад бэлэн хүн бүхэн уг тэмцээнд оролцох эрхтэй.

No comments:

Post a Comment