Wednesday, October 21, 2009

Хятад авилга авсан даргад 11 жилийн ял оноов

Хятад авилга авсан даргад 11 жилийн ял оноов
Хятадын Зянсу мужийн Нанжин хотын Үл хөдлөх хөрөнгийн газрын дарга Жоу Зюгэныг хотынхоо захиргааны барилгыг барих эрхийг нэгэн компанид олгож ихээхэн хэмжээний авилга авсан хэргээр өнгөрсөн жил баривчилсан байна.
Түүнийг шүүх хурал Бээжинд болж, тэрбээр 1.07 сая юань буюу 157.4 мянган ам.доллар, 110 мянган Хонгконг доллар авилгад авсан нь тогтоогджээ.

Мөн өдгөө 49 нас хүрч буй энэ эр 14.6 мянган долларын үнэтэй цаг зүүж, 22 долларын тамхи татан, ажилдаа хувийнхаа "Кадиллак" машинаар ажилдаа ирж очдог нь баримтаар тогтоогдсон аж. Түүнд шүүх 11 жил чанга дэглэмтэй шоронд хорих ял оноож, 175 мянган долларын хөрөнгийг нь хураахаар шийдсэн байна. Мөн мөрдөн байцаалтын явцад сайн дураараа хэргээ хүлээсэн хэмээн үзээд ийм хөнгөн ял оноож буйгаа дурджээ.

No comments:

Post a Comment