Wednesday, October 21, 2009

Гитлерийг сурталчилгаанд ашигласан нь олны дургүйцлыг хүргэж байна

Гитлерийг сурталчилгаанд ашигласан нь олны дургүйцлыг хүргэж байна
Тайландын гудамжид байрлуулсан Адольф Гитлерийн дүр бүхий сурталчилгааны самбар олны дургүйцлийг хүргээд байна. Тосон биетийн үзмэр бүхий үзэсгэлэнг сурталчлах зорилготой уг самбарыг олны нүдэнд ил тавьж “Гитлер амьд" хэмээн бичсэн байсан нь тус улсад ажиллаж амьдрах Герман, Израильчуудыг ялангуяа ихээхэн эгдүүцүүлжээ.
Тайландад суугаа ХБНГУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Шумахер, үүнийг "ямар ч утгагүй", мэдрэмжгүйн дээр олон мянган хүний сэтгэлийг эмзэглүүлэхээр самбар" хэмээжээ. Мөн Израиль улсын элчин сайд И.Шохам, "Адольф Гитлерийг ийнхүү асар томоор үзүүлсэн нь аварга биет мангас шиг сурталчилж байна. Энэ бол ичгүүргүй, байж боломгүй зүйл" гэж харамсан дуу алдсан байна.
Бангкокоос Паттая орох хурдны зам зуурт байрлуулсан уг самбарыг хотын захиргаанаас буулгахыг үүрэгджээ. Одоогоор Гитлерийн дүрийг халхлах арга хэмжээ аваад байна.
Тайландад 1998 онд мөн Гитлерийн дүрийг чипсний сурталчилгаанд ашиглаж байсан удаатай. Үүнээс гадна Бангкокт 80-аад оны сүүлээр "Наци Бар" хэмээх нэгэн шөнийн клуб үүд хаалгаа нээж байжээ. Тэндхийн зөөгч нар фашистын хас тэмдгээр гоёдог байсан нь мөн гадаадын жуулчдын дургүйцлийг хүргэж эцэстээ уг клуб "No Name Bar" болон нэрээ өөрчилсөн.

No comments:

Post a Comment