Wednesday, October 21, 2009

Түүний дууны үг уриа болж явдаг

Түүний дууны үг уриа болж явдаг
-Төрсөн өдөр-
XX зууны алдарт хөгжимчин, "Beatles" хамтлагийг үндэслэгч Жон Леннон амьд байсан бол 69 насныхаа ойг тэмдэглэх байлаа. Тэрээр сайн дуучйн, хөгжимчин байснаас гадна улс төрд идэвхтэй зүтгэгч нэгэн байжээ. Уг чанар нь түүний зохиосон дуунуудад шингэсэн байдаг. Тухайлбал, алдарт "Imagine" дуундаа дэлхий ертөнц дээрх амьдрал ямар байх талаар өгүүлжээ.
Түүнд зориулсан олон дурсгалын цогцолбор байдаг. Японд амьдрал, уран бүтээлийг нь харуулсан музей бий. Кубад Жон Ленноны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байдаг аж. Түүнчлэн төрсөн хот дахь Ливерпулийн нисэх онгоцны буудал түүний нэрээр "овоглож", "Imagine" дууны "Бидний дээр зөвхөн тэнгэр бий" гэдэг мөр буудлын уриа нь болжээ. Алдарт "Queen" хамтлагийн дуучин Фреди Меркури "Life is real" хэмээх дуугаа түүнд зориулж зохиосон түүхтэй.
2002 онд хэвлэл мэдээллийн "BBC" корпораци Английн шилдэг зуун хүнийг шалгаруулах санал асуулга явуулжээ. Британичуудын дунд явуулсан уг санал асуулгаар Жон Леннон наймдугаар байрт орсон байдаг.

No comments:

Post a Comment