Wednesday, October 21, 2009

Гуантанамогийн гянданг товлосон хугацаандаа хааж амжихгүй нь

Гуантанамогийн гянданг товлосон хугацаандаа хааж амжихгүй нь
АНУ терроризмын хэргээр сэжиглэсэн этгээдүүдийг хорьдог Гуантанамогийн гянданг Барак Обамагийн товлосон хугацаанд буюу ирэх оны нэгдүгээр сарын 22 гэхэд хааж амжихгүй нь гэж АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Гуантанамогийн цэргийн бааз дахь гянданг хаах асуудлаар Обамагийн Засгийн газар тогтоосон хугацааг дагаж мөрдөх биш, харин гянданг хаахад шаардлагатай бүх арга хэмжээ авахыг илүүтэй сонирхож байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Роберт Гиббс долоо хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Гянданг хаах зорилт эхлээд төлөвлөж байснаас илүү түвэгтэй юм байна гэж Пентагоны толгойлогч Роберт Гейтс үүний өмнө нотолжээ.
Хаах хугацааг хойшлуулах тухай албан ёсны мэдээ одоогоор гараагүй байна.
Гуантанамогийн баазыг 1903 оноос хойш Куба улсаас гэрээгээр түрээслэж байгаа юм. Харин онцгой аюултай ялтнуудыг хорих гянданг тэнд 2002 онд байрлуулжээ.

No comments:

Post a Comment