Wednesday, October 21, 2009

Украин улс задрахад 100 өдөр үлдээ юу?

Украин улс задрахад 100 өдөр үлдээ юу?
Чех улсын “Reflex” сонинд ийм гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Сонинд цааш нь бичихдээ ирэх оны нэгдүгээр сард Украинд ерөнхийлөгчийн сонгууль болно. Бүр улс орон задрахад хүргэж мэдэх ноцтой мөргөлдөөн гарч магадгүй гэлцэж байна гэжээ.
2004 оны эцсээр болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гуйвуулах гэсэн оролдлого «улбар шар хувьсгал» гэгчийн шалтгаан болсон юм. Тэр хувьсгалын гол баатар одоогийн Ерөнхийлөгч Виктор Ющенко, Ерөнхий сайд Юлия Тимошенко нар өнөөдөр муур нохой хоёр шиг өстөн болжээ. Юлия Владимировнаг одоо удирдагч гэж үздэг, түүний гол өрсөлдөгч нь дахиад л улбар шар хувьсгалын “дайсан” Виктор Янукович болно. Гэхдээ тэрбээр ялах бараг боломжгүй юм.
Украин улс Оросоос эрчим хүчний хараат байдгаас гадна өрнөдийг баримжаалсан баруун, оросын тал барьж, оросжсон зүүн болон зүүн өмнөд нутагт хуваагдах аюултай цаашид тэмцэх болж байна. Улс төрийн гол гол хөдөлгөөн газар нутгийн байдлаар хуваагдсан орон цөөн байдаг юм. Украины улс төрийн зураг маш тодорхой харагдаж байна. 2007 онд болсон парламентын сүүлчийн сонгуульд Украины зүүн болон өмнөд нутагт Януковичийн “Бүс нутгийн нам” итгэлтэй ялсан /Маш олон санал авсан, Донецк мужид гэхэд 76 хувийн санал авсан/, харин баруун нутаг болон төвийн нутагт Юлия Тимошенкогийн эвсэл хошуучилж, урьд Ющенкогийн “Манай Украин” нам давамгайлж байсан баруун нутгийн заримд ч ялжээ. Улс төрийн “улбар шар”, “цэнхэр” намууд газар нутгийн талаар хуваагдсаны улмаас нийгэм хэрэг дээрээ иргэний далд «хүйтэн» дайны байдалд байгаа нь салан тусгаарлах хандлагыг хүчтэй болгож мэдэх юм.
Үнэн хэрэгтээ өрнөдийг баримжаалсан, Оросын эсрэг, жинхэнэ ёсоор бол Украины, үндэсний, хөдөө аж ахуйн баруун Украин, оросжсон, тийм ч Украины биш, үндэсний аж үйлдвэрийн зүүн Украин гэсэн хоёр Украин улс байна. Улсын эдийн засгийн төв нь зүүн нутагт, Донбасст байдаг. Зүүн нутгийнхан Киевийн Оросоос гаралтай оросын ард түмнээс өөр орчин үеийн украин үндэстэн байгуулах санааг няцааж буй.

No comments:

Post a Comment