Wednesday, October 21, 2009

Япон хүний бизнесийн соёлын талаар



Япон хүн аливаа мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулдаг вэ?
Ерөнхийдөө гадны нөлөөнд автдаггүй хүмүүс боловч өөрсдийн бүлэг дотроо санаагаа чөлөөтэй солилцож нээлттэй байдаг. Бүлэгтээ үнэнч байдал нь тэднийг тодорхой, бодитой болгож өгдөг. Тэд бусдын хэрэгцээг урьдчилан мэдэж чаддаг хэмээн бахархдаг хүмүүс. Япончууд юуг баталгаатай хэмээн хүлээн зөвшөөрдөг вэ гэвэл тэд бодит байдлаас илүүтэйгээр өөрийн мэдрэмжинд итгэдэг.
Зан суртахууны онцлог
Хуучин зан үйлийн тогтолцоо нь өнөө үед эрс өөрчлөгдөж байна.
Бүлгийн дундаас гаргасан шийдвэрт хувь хүний санаа бодол давамгайлах нь үгүй. Ер нь бүлгийн хамтач сэтгэлгээ давамгайлдаг. Япон хүний хувьд аливаа зүйлд санаа зовних нь их байдаг. Японд ихээхэн хүчтэй тогтносон бүлгийн хамтын ажиллагаа, албан ажлын ёс зүй нь нийгмийн амьдралын тогтворжилтыг хангаж өгдөг. Хүүхэд байхаасаа сэтгэл хөдлөлөө барьж сурах ба тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор зан байдал нь илэрдэг.

Бизнес уулзалт.
Бүхий л цагт нягт нямбай байх хэрэгтэй. Ихэнх албан газрууд нь 9.00-17 .00,17.30 цаг хүртэл ажилладаг. Япончууд зарим үндэсний баяруудынхаа үеэр долоо хоногийн хугацаатай амарч, өвөг дээдсээ нутаглуулсан газарт очин хүндэтгэл үзүүлдэг.  Тухайлбал: 12 сарын 28-наас 1-р сарын 3-нд шинэ жилийн баяр, 4-р сарын 29-нөөс 5-р сарын 5-нд Алтан долоо хоног баяр, 8-р сарын дундуур Обон баяр болдог байна. Энэ үеэр бизнесийн ажлаар Япон улсыг зорих нь үр дүн багатай ажээ. Нэрийн хуудсыг маш чухалд тооцдог.
Нэрийн хуудас Нэрийн хуудсыг танилцангаа барих боловч бөхийн мэндчилсний дараа солилцдог. Хэрэв нэрийн хуудас тань Япон хэл дээр хэвлэгдсэн бол тэр талаар нь хандуулж өгдөг. Япон хүний нэрийн хуудсыг аваад заавал уншиж үзэх хэрэгтэй. Түүнчлэн нэрийн хуудсыг халаасандаа хийх, хэтэвчиндээ хийгээд өмднийхөө арын халаасанд хийх явдал нь бүдүүлэгт тооцогдоно. Япон хүний дэргэд нэрийн хуудсан дээр тэмдэглэл хийж болохгүй.

Гэрээ хэлцэл
Япон хүний хариулт "Би үүнийг анхаарч үзье" гэсэн бол тэр нь үнэн хэрэгтээ "Үгүй" гэсэн үг ажээ. Гэрээ хэлцлийг дээд албаны хүмүүс нь гүйцэтгээд дунд түвшний  ажилтнууд  нь үргэлжлүүлдэг. Гэрээ хийгдсэнээр эцсийн тохиролцоонд хүрлээгэж үзэж болохгүй. Асуудлаас шууд татгалзах бус, тойруу замаар эсрэг байр сууриа илэрхийлэх нь зүйтэй.

Бизнес зоог.
Бизнес дайллага нь ихэвчлэн ажил дууссаны дараа баар, ресторан, караоке зэрэгт зохион байгуулагдана. Таныг урьсан түншдээ өөрийнхөө өмнөөс хоол захиалахыг зөвшөөр. Хоол идэх үедээ хөгжилтэй бай. Хоолны дараа маш их баярлаж талархсанаа илэрхийл. Хэрэв япон айлд уригдсан бол таныг өндөр хэмжээнд хүндэлж буйн илэрхийлэл тул үүнд маш ихээр талархаж байгаагаа харуул. Япон айлд орох үедээ үүдэнд нь гутлаа тайлаад гэрийн шаахайнаас өмсөх хэрэгтэй. Бие засах газар орохдоо  мөн шаахаигаа солиод, гарахдаа гэрийн шаахайг солин өмсдөг. Оройн зоогийг ерөнхийдөө удаан иддэг ч 23.00 цаг гэхэд дууссан байдаг. Савхаараа бусдыг заан ярьдаггүй.

Мэндчилгээ
Япончууд гар барин мэндчилэх нь түгээмэл болсон. Гэхдээ сулавтар атгах ба тэр нь ямар нэг утга илэрхийлдэггүй. Уламжлалт ёсоор мэхийн мэндчилдэг. Гэхдээ мэхийлтийн түвшин бүр нь тодорхой хүндэтгэлийн зэрэглэлтэй байдаг. Дор мэхийн мэндлэх тусам илүү хүндэтгэлтэй буйн илэрхийлэл болдог. Хүндэтгэлийн дуудлага Япон хүний нэрийн ард ноён, хатагтай гэсэн утгатай "зап" гэдэг үгийг залгаж хүндэтгэлийн утга илэрхийлж буй юм.

Дохио зангаа
Америкчуудын "ок" гэсэн тэмдэг болох эрхий болон долоовор хуруугаа дугуйруулан нийлүүлж харуулдаг дохио нь япон хүний хувьд "мөнгө" гэсэн утгатай. Хуруугаа зааж чичлэн ярих нь бүдүүлэгт тооцогдоно. Харин гарын алгыг дээш нь харуулан дэлгэсэн байдалтайгаар зааж ярьдаг. Инээмсэглэл нь тааламжтай байдлын илэрхийлэл болдог ч заримдаа өөрийгөөхянасан эсвэл тааламжгүй байгаагаа далдлах зорилгоор ашигладаг.

Бэлэг дурсгал
Бизнесийн зорилгоор бэлэг өгөх явдал түгээмэл. Бэлэг өгөх хамгийн тохиромжтой үе нь жилийн хагаст (7 сарын 15), төгсгөлд (1 сарын 1) байж болдог. Япон хүний хувьд бэлэг гардуулан өгөх ёслол их чухалд тооцогддог. Хоорондоо бэлэг солилцох гэж буй бол эхлээд Япон түншийнхээ бэлгийг аваад өөрийнхөө бэлгийг өгөөрэй. Бэлэг тань ижил чанартай байх ёстой. Япон хүний бэлгийг авсан даруйдаа задалж үздэггүй. Тэр нь таны бэлгийг тоохгүй байна гэсэн үг биш. Сайн бэлгэнд өөрийн орны үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн, гар урлал уран зураг ордог. Япон хүнд бэлгээ боодолтойгоор өгөх нь зүйтэй. Гэхдээ хар, цагаан өнгийн боодлыг бүү сонгоорой. Та Япон айлд уригдвал цэцэг, бялуу эсвэл чихэр авч очоорой. Цагаан өнгийн цэцэг гашуудлын утгаар хэргэлэгддэгийг анхаар. Тэгш тоотой бэлэг, цэцэг өгөхөөс зайлсхий. Тэр тусмаа дөрвийн тооноос болгоомжил. Дөрвийн тоог муу ёрийн тоо гэж үздэг.

Бизнес хувцаслалт

Эрчүүд уламжлалт костюм болон үдээсгүй гутал өмсөх нь түгээмэл. Бүсгүйчүүд мөн хослол, гэхдээ өмд өмсдөггүй.Өндөр өсгийтэй туфлийг өдөр тутам өмсөхгүй бөгөөд үнэт эдлэл, сүрчиг, нүүрний будгийг тохируулж багахан хэрэглэдэг. Япон хүн цэвэрхэн хувцаслахыг эрмэлздэг. Хэрвээ та "кимоно" өмсөх бол зүүн энгэрийг баруун дээгүүр давуулан бүслээрэй. Нас барсан хүнд эсрэгээр өмсгөдгийг анхаараарай.

No comments:

Post a Comment