Wednesday, October 21, 2009

Амьтны амьдрал

Амьтны амьдрал
Нохойны дурлалын түүхээс
Хамгийн алдартай Широгийн түүх хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөдөг. Хоточ нохой Широ 1986 оны хавар Замами арлын Мерилин хэмээх охин гөлөгтэй танилцжээ. Удалгүй Широ эзэнтэйгээ Ака арал руу нүүхээр болов. Харин өглөөнөөс орой хүртэл шинэ гэрийнхээ ойр орчимд үзэгдэхээ больсон Широ шөнө дунд эргэж ирэх бүртээ ядарч сульдсан, норсон ирдэг байж. Хайртай нохойгоо өдөр бүр хаашаа яваад байгааг нь мэдэхээр Тошиказу нэг өглөө Широг дагажээ.

Широ тэнгисийн эрэг хүртэл гүйснээ сэлж эхлэв. Ядрах үедээ эрэг дээр жаахан амсхийгээд үргэлжлүүлж байжээ. Гурван цаг сэлсэн Широг дагасаар Тошиказу сэтгэл хөдөлгөм дүр зураг харсан байна. Ядарч туйлдсан Широ Замамигийн нэгэн хоосон байшингийн өмнө өөр нэгэн хоточ нохойтой тоглож наадаж эхлэх нь тэр.
Шинэ найз Мерилиндээ "хайртай" болсон Широ дасч дотноссон эзнээ ч бас орхиж чадаагүй хэрэг. Дурлалт хосын тухай яриа Керамагийн арлуудаас гадна Япон даяар түгж хэдхэн сарын дотор 3000 гаруй хүн Широ, Мерилин хоёрыг харах гэж Замамиг зорьжээ.
Мерилин 1987 оны наймдугаар сард нас барж Широ ч өдөр бүр урт зам туулахаа больсон байна. Гэхдээ эзнийхээ өгсөн хоолыг идэлгүй хоёр cap гаруй гуниглан хэвтсэн гэдэг.
Шоргоолж ч гэсэн хэлтэй
Хамгийн ухаантай шавьжид тооцогддог шоргоолжнууд өөрийн хэлтэй гэнэ. Энэхүү хэлнийхээ ачаар тэд аюулын тухай болон хаанаас хоолоо хайх, хэдийд үүрэндээ цугларах, хатан зөгийндөө хэрхэн хүчин зүтгэх зэрэг бүхий л амьдралаа хэлэлцдэг байна.

Гэхдээ шоргоолжны уг хэл нь ямар нэг авиа үсэг бус феромон гэдэг химийн бодис шиг зүйл байдаг аж. Мэдээлэл түгээгч шоргоолжнууд хөдөлгөөнд орох үедээ феромон агуулсан мөрнүүд үлдээдэг бөгөөд энэхүү мөр нь мэдээллүүдийг илэрхийлдэг гэнэ. Эдгээр мөртэй тааралдсан ажилчин шоргоолжнууд хэзээ юу хийх хэрэгтэйгээ бүрэн ойлгодог байна. Үхсэн шоргоолж ч феромон боловсруулдаг тул ажилчин зөгий тэднийг яг л амьд мэт халамжилдаг байна.

No comments:

Post a Comment