Wednesday, October 21, 2009

Япон манга



Хар цагаанаар бүтээгдсэн японы зургийн арга барилыг агуулсан комиксийг манга гэж нэрлэдэг. Манга хэмээх үгийг үндэсний Zenga /гэгээрэлд хүрэхийн тулд ашигладаг шог зургууд/ урлагаас үүсэлтэй гэж үздэг. Японы эртний соёлоос үүсэлтэй бийрэн урлаг болох choujuu giga / Будда, шувууд амьтдын зураг/ өндөр түвшинд хөгжсөн нь хар цагаан зурагтай манга стиль маш хүчтэй дэлгэрэхэд нөлөөлсөн хэмээн судлаачид үздэг байна.

Орчин үеийн манга хөгжихөд Osama Tezuka маш их хувь нэмэр оруулсан. 1947 онд америкаас японд комикс хөгжүүлэхээр ирж зураачдыг нэгтгэн анхны “Атомхүү” манга гаргасан нь маш их амжилтыг олсон. Одоо үед түүний шавь нар японы мангаàг толгойлон авч явдаг.
Өнгөрсөн онд Osama Tezuka-ийн зурсан мангааны жинхэнэ эх зургийг интернэт дуудлага худалдаагаар /дэлхийд нээлттэй/ 10сая иен-ээр зарсан байна. Мангааны улаан фен хүмүүс 7 хоногт ойролцоогоор 2000 хуудас уншдаг байна. 2002 оны байдлаар мангааны борлуулалт 22,6%-иар өсөж, японы нийт хэвлэлийн зах зээлийн 38,1%-ийг эзэлж буй маш том зах зээл юм. Одоо японд манга бүтээдэг байнгын үйл ажиллагаатай 20000 орчим манга групп байдаг. Японы хамгийн том манга үйлдвэрлэгч нь Shounen Jump ба борлуулалтаараа эхний тавт орж буй мангааг тус компани гаргаж байна. Борлуулалтын орлого, тоогоороо тэргүүлж буй манга:
1. Sand land 2. One Piece 3. Naruto 4. Dragon Ball
Японы хүүхдүүдийн дунд 1960 аад оноос гарч эхэлсэн Doraemon муурын тухай комикс алдартай. Уг муураар хүүхдэд зориулсан хичээлийн хэрэгсэл, хүнсний бүтýэгдэхүүнээс аваад гэрийн шаахай гээд маш олон бүтээгдэхүүн дагалдаж гардаг. Япон манганы зах зээлийн дүр төрх: * Манга бол маш хүчирхэг үйлдвэрлэл бөгөөд бусад мэдээллийн хэрэгсэлдээ нөлөөлөхөөс гадна японы entertainment-ийн маш их хувийг эзэлдэг, америкийн кино филüмтэй дөхөм очихоор маш өргөн хүрээний олон төрлийг хийдэг. * Японд манганы бүхэл бүтэн том компаниуд төрөлжин өөр өөрийн чиглэлээр туурвидаг. * Мөн сүүлийн үед Японд комиксийг интернэтээр худалдах нь ихсэж байна. * Япончууд насанд хүрэгч болон хүүхдүүдэд зориулсан тусдаа манга ихээр гаргадаг. Гэтэл америкийн best seller болж буй комикс нь секс, хүчирхийллийн чиглэлтэй байна. Хүүхдэд хэдийгээр зориулаагүй ч хүүхдүүд үзэж л байгаа нь үнэн юм. * Америкт япончууд өөрсдийн соёл өнгө аясыг агуулсан мангааг орчуулан жилд 20 төрлөөс 5 сая хувийг борлуулж байна. Япончууд америкт шинэ брэндийг гаргаж чадсан. * Манга нь нас, хүйснээс хамааран олон янзын төрөл байдгаас хамгийн том сегментчлэлийг үүсгэдэг нь эмэгтэй, эрэгтэй манга юм. Азийн орнуудаар ихэвчлэн хөвгүүдэд зориулсан нь их байдаг бөгөөд сүүлийн үед мэргэжлийн сурах бичгийг мангаагаар гаргах нь ихсэж байна.

No comments:

Post a Comment