Wednesday, October 21, 2009

2009 оны 9 сарын 21
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан мэдээгээр Засгийн газрын 127 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд химийн бодисоор бохирдсон газруудыг цэвэрлэж, хаягдлыг саармагжуулах, булшлах ажлыг хийж есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамруулжээ. Одоогоор нийт 198 цэгт хуримтлагдсан 169 мянган тонн шлам хаягдлыг саармагжуулан булшилж, 112 мянган метр квадрат газрыг цэвэрлэсэн байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 14 цэгээс 28 мянган тонн шламыг саармагжуулж булшлан, 11 мянган метр квадрат талбайд хөрс хуулалт хийжээ. Мөн Мандал сумын 13 цэгээс 32 мянган тонн шлам тээвэрлэн 21 мянган метр квадрат талбайд хөрс хуулалт хийсэн аж. Хамгийн том ажил нь Бороо голд үүссэн мөнгөн усны үүсмэл ордыг цэвэрлэх ажил болжээ. Одоогоор Бороо голоос мөнгөн усаар бохирдсон 6960 тонн хөрсийг цэвэрлэж, 80 кг мөнгөн ус ялгасан байна. Уг ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Чех улсын Байгаль орчны яамнаас хэрэгжүүлж байгаа төсөлтэй хамтран гүйцэтгэжээ.

No comments:

Post a Comment