Wednesday, October 21, 2009

Хатан хааныг лалын шашинд орохыг уриалав

Хатан хааныг лалын шашинд орохыг уриалав
Их Британийн мусульман шашинтнуудын алдартай номлогч Анжем Чудари хатан хаан II Елизаветаг лалын шашинд орохыг уриалж, үгүй бол үхсэнийхээ дараа диваажинд очихгүй гэдгийг анхааруулжээ.


Тэрбээр "Бид хатан хаан, сайдууд, парламентын гишүүдээс авахуулаад энгийн иргэдийг ч лалын шашинд урьж байна" хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс гадна Чудари дараа жил Англид болох парламентын сонгуулийг хөндөн "Британид шинэ лидер хэрэггүй. Харин лалын хувьсгал хэрэгтэй" гэжээ.

Харин Британийн төр засаг Чударигийн мэдэгдэлд онцын ач холбогдол өгсөнгүй. Лейборист намын төлөөлөгч Эндрю Дисмор "Хэрвээ хэн нэгэн энэ хүний мэдэгдлийг нухацтай авч үзвэл ёстой инээдтэй хэрэг болно" хэмээн мэдэгдсэн байна.

Дашрамд тодруулахад, Америкийн нэгэн судалгааны төвийн илтгэлээр дэлхий дахинд одоогоор 1.57 тэрбум хүн мусульман шашин шүтдэг аж. Европт 38 сая лалын шашинтан байгаа нь энэ тивийн хүн амын таван хувийг эзэлдэг байна. Гэхдээ шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ тоо 2050 он гэхэд дөрөв дахин өсөх гэнэ.

No comments:

Post a Comment