Wednesday, October 21, 2009

Дайчин бүсгүй давшсаар л...

Дайчин бүсгүй давшсаар л...
MTV-гийн шилдэг арван поп дууны жагсаалтад энэ долоо хоногт нэг их өөрчлөлт орсонгүй ээ. Шилдгийг тэргүүлэгч байр сууриа алдаагүй хэвээр. Тэдний "I Gotta Feeling" нь Их Британийн шилдэг дууны жагсаалтад тавдугаарт жагссан байна. Хаана ч шилдгийн тоонд жагсах залуус тун удахгүй шинэ цомог
гаргах гэж байгаа сурагтай. Харин реппэр дуучин Jay-Z-гийн шинэ уран бүтээл шилдэг арвын аравдугаар бичигдэж эхэллээ. Түүний нэг дуу нь дөрөвдүгээрт бичигдэж байгаа. Тэгвэл R&B стилиэр голчлон дуулдаг Jay Sean шилдгийн жагсаалтад хоёрдугаар байрт жагслаа. Нэлээд хуучны дуучин Marian Carey шинэ уран бүтээлээрээ байраа хадгалан үлджээ. Тэгвэл нэг хэсэг шилдгүүдийг манлайж байсан Lady Gaga "Paparazzi" дуугаараа долдугаар байрт ирлээ. Түүний хоёр ч дуу тэргүүлж байсан. Гэвч сүүлийн хоёр долоо хоногт жагсаалтаас гараад байсан юм.

No comments:

Post a Comment