Wednesday, October 21, 2009

Байж боломгүй ажлын байрууд

Байж боломгүй ажлын байрууд
Хэдэн өдрийн өмнө Англид этгээд ажлын байрыг санал болгож байсан. Гэхдээ энд манай гариг дээрх цорын ганц этгээд хачин ажлын байрны талаар ярихыг зорьсонгүй. Ингээд энэ жилийн хамгийн этгээд хачин ажлын байрыг сонирхоцгооё.


Цус сорогч
Цус сорогч буюу зомби хэмээх ажил хийснээр жилд 35 мянган еврогоор цалинжих гэнэ. Их Британид чөтгөрийн ажлын байрыг санал болгож байсан бол одоо түүнтэй ижил төстэй ажлын байр шинээр гарчээ. Энэ нь цус сорогч. Эдийн засгийн хямралаас үүдээд ажилгүйчүүдийн тоо дээд цэгтээ хүрч байгаа билээ. Гэхдээ зомби нар юу хийдэг нь тодорхой бус байгаа нь харамсалтай.

Алиа салбадай
Цалинг нь хэлэлцэж тохирох замаар олгодог байна. Өөрөөр хэлбэл тогтсон цалингүй аж. Алиа салбадай нар Чарльз I хааны үеэс буюу 360 жилийн өмнөөс байхаа больжээ. Оливер Кромуэлль энэ ажлын байрыг татан буулгасан хэдий ч 2004 оноос эхлэн хөдөлмөрийн зах зээл дээр оршсоор байгаа юм.

Порно сувгийн хөтлөгч

Ажлын нэг гараа нь 257 евро. Энэхүү ажилд тавигдах гол шаардлага нь дээд зэргийн харилцааны мэдрэмжтэй өөрөөр хэлбэл холбогдож байгаа хүн юу хүсч байгааг мэдэрдэг. Ялдам дуу хоолой, танхил байх гэнэ. Мөн бэлгийн харилцааны боловсролтой, энэ талаар чөлөөтэй ярьдаг, хагас нүцгэн ажиллах аж.

Хатаж буй зургийг харах
Цалин нь тодорхой буй. Кейт Жейксон хамгийн уйтгартай бас залхуутай ажлыг хийдэг нэгэн. Түүний ажил зураг хэрхэн хатаж буйг ажиглах. Тэрбээр зурсан зурагны будаг хэрхэн хатаж буйг харахаас гадна хэр зэрэг хугацаа шаардахыг тооцож гаргадаг аж. "Бага зэрэг уйтгартай байдаг. Энэ үнэн. Гэхдээ зураг хурдан хатаж байгаа эсэх нь чухал" хэмээн тэрбээр тайвнаар мэдэгдсэн байна.

Дэлхийн хамгийн шилдэг ажил
Бэн Саутхалл "Queensland" дахь аялал жуулчлалыг сайжруулахад сонгогдсон нэгэн. Түүний цалин 88 мянган евро. Тэрбээр шүрэн хэсгээс тогтох нэгэн арлыг судалж, усан спортоор хичээллэж, далай доогуур аялдаг байна. Энэ бүхэн түүний хийдэг ажил. Дэлхийн булан бүрт орших мянга мянган хүний атаархлыг татсан энэ ажил үргэлж хэвлэл мэдээллийнхний хараанд байдаг. Азтай эрийн ажилладаг эрэгт тансаг зэрэглэлийн цогцолбор зочид буудал орших бөгөөд тэрбээр диваажингийн харшийн нэг хэсэг гэхэд хилсдэхгүй биз ээ.

No comments:

Post a Comment