Wednesday, October 21, 2009

Г.Буяндоржийн шүүх хурал дахиад хойшиллоо
Өчигдөр 18 цаг 29 минут
“Ноёд” группын захирал Г.Буяндорж татвараас зайлсхийж, Дархан-Уул аймгийн цагдаагийн ажилтан Г.Бямбадорж, А.Саруул нарт авлига өгсөн хэрэгт шалгагдсан. Түүний татвараас зайлсхийсэн хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдсан ч авлигын хэрэг нь одоо хэр нь шийдэгдээгүй байна.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт болох байсан шүүх хурал өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар хойшилж энэ сарын 20-нд болох байсан ч дахин хойшиллоо. Учир нь иргэний нэхэмжлэгчээр оролцох ёстой Дархан-Уул аймгийн Татварын газрын мэргэжилтэн ирж амжаагүй учир ирэх сарын 3-нд хийхээр боллоо.

No comments:

Post a Comment