Wednesday, October 21, 2009

Их Британийн тагнуулын байгууллагын тухай ном гарлаа

Их Британийн тагнуулын байгууллагын тухай ном гарлаа
Их Британийн хатан хааны сөрөг тагнуул, алан хядлагатай тэмцэх "MI5" байгууллагын үнэн түүх анх удаа ном болон хэвлэгдлээ.
Номыг "МI5"-ын 100 жилийн ойд зориулан гаргасан бөгөөд тусгай албадын түүхийн шилдэг мэргэжилтэн, Кембрижийн их сургуулийн профессор Кристофер Эндрю бичсэн аж. Профессор Эндрю энэхүү номондоо дэлхийн II дайны үеийн немцийн тагнуулуудтай болон Хойд Ирландын зэвсэгт бүлэглэлүүдтэй хийсэн тэмцэлд гаргаж байсан алдаа, 1980-аад оны дундуур энэ байгууллагад нүүрлэсэн хямрал, Дотоод явдлын сайд болон "МI6"-тай хэрхэн зөрчилдөж байсан зэрэг өргөн хүрээг хамарсан байна.
Мөн хүйтэн дайны үед Британийн тагнуулын албууд Зөвлөлтийн нууц ажилтнуудын учрыг олж чаддаггүй байсныг онцолж, улстөрчид сөрөг тагнуулын албыг хувийн зорилгодоо ашиглахыг нэг бус удаа оролдож байсан нууцыг задалжээ.

No comments:

Post a Comment