Wednesday, October 21, 2009

Мао Зэдуны ач хүү Хятадын хамгийн залуу генерал болов

Мао Зэдуны ач хүү Хятадын хамгийн залуу генерал болов
Хятадын их удирдагч Мао Зэдуны ач хүү Мао Синьюй нь 39 настай бөгөөд тус улсын Ардын чөлөөлөх армийн хамгийн залуу генерал болжээ. Генерал Мао Хятадын коммунист намын дэргэдэх намын сургуулийн түүхийн ангийг төгссөн аж.
Тэрбээр өвөөгөө санадаггүй ч түүний тухай болон өөр хэд хэдэн ном бичсэн гэнэ. Гэсэн хэдий ч Хятадын ард түмний дунд түүний тухай олон яриа байдаг аж. Зарим нэг нь түүнийг дээд сургуульд тааруухан сурдаг байсан. Мөн муухай хувцасладаг, тарган гэж шоолдог гэнэ.
Үнэхээр ч Маогийн ач хүү 100 орчим кг жинтэй ажээ. Харин олонх нь түүнийг Хятадад мөрдөгддөг хүн амын өсөлтийн хатуу хяналтыг зөрчин хоёр хүүхэдтэй (охин, хүү) байгаад нь шүүмжлэлтэй ханддаг байна.

No comments:

Post a Comment