Wednesday, October 21, 2009

Ума Турманы нэг өдөр

Ума Турманы нэг өдөр
Блиц
Мэргэжил:
Жүжигчин
Жинхэнэ нэр:
Uma Karuna Thurman
төрсөн он, сар, өдөр:
1970.04.29
Яс үндэс:
Америк
Боловсрол:
Массачус-сетс мужийн "Amherst Regional" дунд сургууль
Уран бүтээл:
Вадим Пэрелманы "Нүдний өмнөх амьдрал" (2008)
Филип Кауфмэны "Хенри Жюнэ хоёр" (1990)
Жон Бүүрмэний "Бүхнийг амжилттай байхын төлөө" (1990)
Майкл Лехманны "Муур нохой хоёрын хооронд" (1995)
Кентин Тарантиногийн "Биллийг ал" (2003) зэрэг 36 кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байна.

Шагнал: MTV Movie Award-ын шилдэг тулаанч, шилдэг жүжигчний шагналыг "Биллийг ал-1" киногоор (2004)
Алтан бөмбөрцөг наадмын шагналыг "Хийрхүү сохор" (2003)

Хоёр хүүхэдтэй: Maya Ray Thurman-Hawke 1998.07.08
Roan Thurman-Hawke 2002.01.15

Зургаан цагт намайг сэрээхээр дууддаг
Ажилгүй өдрүүдэд өглөө хүү Levon-ыгоо сургуульд нь хүргэж өгдөг. Гэхдээ хэрвээ би зураг авалттай байвал өглөө өөрөөр эхэлнэ. Хүү маань намайг зургаан цагт дууддаг. Тэгээд би хоёр секундэд аяга кофе залгилчихаад ажил дээрээ цагтаа очихын тулд машиндаа суугаад хурдална. Нүүр будалтаа хийлгэчихээд үгээ давтах зорилгоор бусдаас аль болох хол байхыг хүсдэг. Хэрвээ аз таарвал өглөөнийхөө цайг тайван ууна. Өглөөнийхөө цайнд өндөг, шарсан талх, сүү уудаг.

Хэвлээр явагчтай авахуулж буй зураг авалт
Одоогийн байдлаар Крис Колумбусын "Медуза" кинонд дүр оруулж байгаа бөгөөд би хуурамч титэм зүүж тоглодог. Энэ маш инээдтэй шүү. Миний зүүж буй титэмийн дээд талд тусгай эффектийн тусламжтайгаар могойнуудыг нэмж өгсөн. Гэхдээ дүрдээ орохын тулд надад хэвлээр явагчидтай харилцах шаардлага гардаг. Ингээд надад олон том могой авчирч тэднийг миний хүзүүний эргэн тойронд тавьж зураг авалтад ордог. Би тэдний даралтыг мэдэрдэг. Тэд ямар гайхалтай амьтад гээч!

Дэлгүүр хэсэх дуртай
12 цагт өдрийн цайгаа уухаар түр амсхийдэг. Олдсон цагаа өөртөө зарцуулахыг илүүд үздэг. Би ганцаараа хооллож байхдаа хамгийн ихээр төвлөрч чаддаг. Би цагаан хоолтон биш гэхдээ аль болох бага мах хэрэглэж, байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг хичээдэг шүү. Тиймээс хоол хийх хүнсний ногоо авахаар зах явна. Ер нь дэлгүүр хэсэх миний амьдралын нэг хэсэг. Гэхдээ таны бодож байгаа шиг биш. Би хэрэгтэй хэрэггүй хувцас худалдан авдаггүй. Хэрвээ надад цаг гарвал би хүнсний дэлгүүрээр орно. Надад тэр болгон цаг гараад байдаггүй. Учир нь би аливааг таньж мэдэхээр эрэлхийлж байдаг болохоор маш их завгүй хүн.

Рекламанд зураг авахуулах нь кинонд тоглохтой адил
Би ажилын салуудад үгүй гэж хэлж чадахгүй. Би "Givenchy''-д маш их дуртай. Одоогоор би "Givenchy"-гээс гаргасан "Ange ou Demon Le Secret" шинэ сүрчигний нүүр царай болж байгаа. Би Mira Nair-тэй хамтран ажиллаж байна. 2002 онд түүнтэй хамт зураг авалтад орж байхдаа танилцсан. Mira Nair гайхалтай эмэгтэй тэрбээр рекламны зураг авалтыг удирдаж байгаа юм. Рекламанд зураг авахуулах нь кинонд тоглохтой адилхан. Яриа байдаггүй болохоос биш.

Би үргэлж шинэ юм сурах хэрэгтэй
Амьдрал дээр би өөрийгөө оюутан гэж үздэг. Би маш их сониуч зантай. Хүн эв эрүүл байж энэ бүхнийг хийнэ гэж боддог. Урам зоригтой байхын тулд өөрийгөө хөгжүүлдэг. Ялангуяа хүнд хэцүү үед. Аливаа зүйлд суралцах, зөв гарцыг илэрхийлэх шаардлага надад үргэлж тулгарч байдаг. Магадгүй суралцах шаардлага манай гэр бүлтэй холбоотой байж болох юм. Бид буддизм болоод оюуны маргаан мэтгэлцээн дээр маш их нээлттэй хүмүүс. Мөн би сайн үйлс хийхэд илүү их цаг хугацааг зарцуулахыг хүсдэг. Ядууралд өртөөд байгаа хүмүүсийг дэмжих хэд хэдэн байгууллагатай хамтарч ажилладаг. Миний хувь энэ нь маш чухал.

Би “эрт дээр үед байгаа” эмэгтэй
Энэ хот үнэхээр гайхалтай хот. Нэг удаа амьдарч үзвэл хотыг орхиж явна гэдэг үнэхээр хэцүү. Харамсалтай нь хүссэн зүйлээ хийх цаг зав байдаггүй. Жишээлбэл йог. Заримдаа би хэдэн алхмаар түрүүлж явдаг. Миний нэг хэсэг тайван, хөдөө амьдрахыг хүсэмжилдэг. Би байгальд ойр байхдаа өөрийгөө үнэхээр амгалан байгааг мэдэрдэг. Миний нөгөө нэг хүн арай өөр цаг хугацаанд амьдардаг. Би "эрт дээр үед байгаа" эмэгтэй. Юм нэхэж, хоолоо хийж, цэцэрлэгээ арчилж тордох гээд аливаа зүйлийг өөрийн гараар хийх дуртай. Би гар урлалаар оролддог. Бүтээл маань тийм ч сайн биш. Гэхдээ л надад маш их таалагддаг юм. Гэртээ ихэнх цагийг өнгөрүүлдэг. Би бага насны хоёр хүүхэдтэй, гэр бүлийн амьдралтай. Хэрвээ надад хийх юм байхгүй байвал аль болох эрт унтахыг хичээдэг. Миний нэг өдөр ингэж л өндөрдөг.

No comments:

Post a Comment