Wednesday, October 21, 2009



Манай улс өөрийн орны шувууны улаан дансыг бүрдүүлэхээр судалгааны ажил эхлүүлээд байгаа гэнэ. Судалгааны ажлаар олон шувуу устан үгүй болж зарим нэг шувуу нэн ховордож байгаа дүн гарчээ. МУИС, Дэлхийн банк, Лондонгийн амьтан судлалийн нийгэмлэг, Шинжлэх ухааны академиас хийсэн судалгаагаар боцгор хотон , цагаан тогоруу устаж тоо толгой нь гарын арван хурууд багтахаар болсон аж.
Устаж болзошгүй шувууны жагсаалтад мооч загалай, бор бүргэд, хурагч бор, усны нөмрөг бүргэд зэрэг шувуу багтжээ. Манай улс Арабын улс орнуудад идлэг шонхорыг тусгай зөвшөөрлөөр худалдаалдаг. Гэтэл энэ шувуу ч бас устаж болзошгүй эмзэг бүлэгт ороод байгаа гэнэ.Эрдэмтэн судлаачид дээрх шувуудэд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг, мэдээлэл дутмаг гэсэн хэд хэдэн ангилалаар судалгаа хийж, холбогдох яам, газарт мэдээлэл хүргүүлээд байгаа аж.

No comments:

Post a Comment