Wednesday, October 21, 2009

Йогурт ашиггүйг эрдэмтэд нотлов

Йогурт ашиггүйг эрдэмтэд нотлов
Элдэв төрлийн йогурт хүний биед ашиг тустай хэмээн маш их сурталчилдаг нь худал бөгөөд ердөө л худалдан авагчдыг төөрөгдүүлж байгаа хэрэг гэдгийг эрдэмтэд илчлэв.


Европын хүнсний аюулгүй байдлын байгууллагын ажилтнууд био-йогуртын нэрт үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний найрлагад ордог 180 бүрдэл хэсгийг шинжлээд, эдгээр бүтээгдэхүүн нь ердийн тарагнаас ямар нэг талаараа сайн гэдгийг нотлох нэг ч баримт олоогүй байна. Эмчилгээний бактериуд агуулдаг гэх энэ бүх сүүн бүтээгдэхүүн нь эрүүл мэндийг сайжруулдаг хэмээн сурталчилдаг билээ. Гэтэл йогурт үйлдвэрлэгчдийн нотлохыг оролддогоор, ферментжүүлсэн сүү хүний биед тустай биш гэдгийг судалгаа харуулжээ.

No comments:

Post a Comment