Wednesday, October 21, 2009

Б.Обама 2009 оны Нобелийн шагналын эзнээр тодорлоо

Б.Обама 2009 оны Нобелийн шагналын эзнээр тодорлоо
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнөөдөр 2009 оны Нобелийн шагналын эзнээр тодорлоо.

Норвегийн Нобелийн шагналын хорооныхон АНУ-ын анх удаагийн өнгөт арьстан Ерөнхийлөгч болсон түүний гайхалтай гавъяа зүтгэл нь олон улсын хоорондын дипломат харилцаа хийгээд хүмүүс хоорондын харилцаанд дэвшил гаргаж, бэхжүүлсэн хэмээн үзжээ.

Түүнчлэн “Б.Обама олон улсын харилцаанд шинэ уур амьсгалыг бий болгосон” гэжээ. Б.Обама 2016 оны зуны Олимпийг Чикагод зохион байгуулуулах лобби нь бүтэлгүй болсны дараа энэхүү баяртай мэдээг дуулж байгаа юм.
Обама энэхүү шагналыг хүртэж буй АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч болж байна.

Энэ удаагийн Нобелийн шагналд 33 байгууллага салбараас 172 хүн нэр дэвшжээ.

Энэ дашрамд сонирхуулахад Нобелийн шагналыг 1,4 сая ам.доллар дагалддаг ажээ.

No comments:

Post a Comment