Wednesday, October 21, 2009

Сомалийн далайн дээрэмчид том алдаа хийв

Сомалийн далайн дээрэмчид том алдаа хийв
Сомалийн далайн дээрэмчид харанхуйд ачааны усан онгоцтой андууран Францын тэнгисийн цэргийн "Somme" онгоцонд халджээ. Дээрэмчид уг усан онгоцыг зугтахгүй харин ч тэднийг чиглэн ирж буйд эхэндээ гайхсан гэнэ. Харин ойртоод ирэхэд нь 3700 тонн жинтэй, 40 мм-ийн пуужин, их гарын зургаан том пулемётоор тоноглогдсон онгоцыг хараад хэрэг бишдсэнийг мэдсэн аж.
"Тэд их хожуу ойлгосон" хэмээн Францын тэнгисийн хүчний контр-адмирал Кристоф Празюк ярьжээ. Дээрэмчид галаа зогсоон зугтахыг завдсан байна. Харин "Somme" онгоцныхон хийлдэг хурдны завиудаар араас нь мөшгөжээ. Францчууд нэг цаг орчим хөөцөлдсөний дүнд дээрэмчдийн нэг завийг олзолж чаджээ. Түүн дээр таван хүн байсан байна. Буу зэвсэг битгий хэл хүнсний зүйл ч байгаагүй гэнэ.
Зэвсгийг ус руу хаясан байж болзошгүй хэмээн Празюк үзэж байгаа аж. Энэ ажиллагааны дүнд ямар нэгэн хохирол учраагүй байна.

No comments:

Post a Comment