Wednesday, October 21, 2009

Кэмбрижийн их сургуульд ном бэлэглэв


Кэмбрижийн Их Сургууль /КИС/-ийн Монгол, Өвөр Ази судлалын төвийн номын санд зориулан Монголын түүх, соёл, зан заншил, хууль, уран зохиолын чиглэлээр 30 гаруй төрлийн ном боть болон нэг сэдэвт судалгааны бүтээлийн эмхтгэлийг элчин сайд Б.Алтангэрэл өчигдөр КИС дээр очиж гардуулав.
Ном гардуулах арга хэмжээнд КИС-ын Нийгмийн антропологийн тэнхимийн эрхлэгч, профессор К.Хампри, Монгол, Өвөр Ази судлалын төвийн захирал доктор Д.Снийт болон уг тэнхимийн эрдэмтэн багш, оюутнууд оролцов. Эдгээр номыг Британи дахь Монгол судлалыг дэмжих зорилгоор Лондон дахь манай улсын ЭСЯ санаачлан Британид бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар Монголоос захиалан авчирчээ. Ойрын үед мөн Оксфордын их сургууль болон Лийдсийн их сургуулийн монголч эрдэмтдэд Монголоос захиалан авчирсан номоо гардуулахаар төлөвлөж байна.

No comments:

Post a Comment