Wednesday, October 21, 2009

Америкийн гурван мэргэжилтэн нобелийн шагнал хүртэв

Америкийн гурван мэргэжилтэн нобелийн шагнал хүртэв
Америкийн Чарльз Као, Уилльям С.Бойле, Жорж И.Смит нар 2009 оны Нобелийн физикийн салбарын шагналын эзэд болжээ. Физикч Као хятад- америк гаралтай бөгөөд 1933 онд Шанхай хотод төржээ.


Мэргэжилтнүүд гэрэл мэдрэгч хагас дамжуулагч схемийг бүтээснээр энэ оны шагналын эзэд болов. Энэ төхөөрөмж нь гэрэл зурагт ихээхэн хувьсгал хийжээ. Түүнчлэн энэ төхөөрөмжийг хүний биеийн дотор хэсгийг дүрслэх, микро мэс засал, одон орон судлалд ч ашигладаг байна. Физикийн шагнал нь Нобелийн энэ оны хоёр дахь шагнал юм.

XIX зууны саятан Альфред Нобелийн гэрээслэлээр уг шагналыг анх санаачилсан бөгөөд 1968 онд Шведийн төв банк эдийн засгийн шагналыг санаачилсан байна.

Даваа гарагт Нобелийн анагаах ухааны шагнал гардуулсан билээ. 10 сая швед крон /1,4 сая доллар/ дагалддаг Нобелийн шагналыг 1901 оноос хойш гардуулж эхэлжээ.

No comments:

Post a Comment