Wednesday, October 21, 2009

Дэлхий дахинд

Дэлхий дахинд

Гар утас хэрэглэхийг хориглоно

Францад удахгүй сурагчид сургууль дээрээ гар утас хэрэглэхээс татгалзах болохнээ.
Учир нь сурагчид өдөр тутамд гар утсыг үлэмж хугацаагаар хэрэглэж байгаа нь тэдний эрүүл мэндэд хортой хэмээн Засгийн газар, Эрүүл мэндийн яам ийнхүү шийдвэрлэж байна.

Гар утаснаас гарах долгион хүүхдийн тархи, мэдрэлийн эрхтэнд маш муу нөлөөлснөөр тэдний хичээлийн идэвхи, анхаарал төвлөрөлт сулардаг. Үүнээс гадна гар утсаар цацагдах ёс бусын мэдээ, сурталчилгаанаас хүүхдийн хамгаалах зорилготой гэнэ.


Хирошима, Нагасаки 2020 оны зуны олимпт өрсөлдөнө

Дэлхийн түүхийн хуудаснаа аймшигт хүйтэн дайны золиос болон бичигдсэн хотууд болох аралын орны Хирошима, Нагасаки Бразилийн дараа 2020 оны зуны Олимпын тоглолтыг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпийн хороонд гаргажээ.

Тус хотын дарга Тадатоши Акиба, Томихиса Тауе нар хамтран уг саналыг өргөн бариад байгаа юм.

1945 оны атомын бөмбөгдөлтийн уршгаар зуун мянган япончууд амь үрэгдсэн билээ.

No comments:

Post a Comment