Wednesday, October 21, 2009

Компьютерийн худалдан авалт нэмэгджээ

Компьютерийн худалдан авалт нэмэгджээ
"IDC" судалгааны байгууллагын мэдээлж байгаагаар долдугаар сараас есдүгээр сарын хооронд 78,1 сая гаруй компьютер дэлхий дээр худалдаалагдсан байна. "Хэдийгээр компьютерийн зах зээл эдийн засгийн өнөөгийн сөрөг үр дагавартай нүүр тулсан ч эргээд хурдан сэргэсээр байна" хэмээн "IDC" судалгааны байгууллагын мэргэжилтэн Лорен Ловерд мэдэгдэлдээ дурджээ.


Гуравдугаар улиралд Hewlett-Packard-ийн худалдаа 9,3 хувиар нэмэгдсэн нь нийт худалдаалагдсан компьютерийн 20,2 хувийг эзэлж байгаа юм. Компьютер үйлдвэрлэгчдийн дотор тэрбээр тэргүүлэгч байр сууриа гуравдугаар улиралд хадгалсан аж.

Acer-ийн худалдаа 25,6 хувиар огцом өссөнөөр хоёрдугаарт бичигдэж 8,4 хувиар борлуулалт нь буурсан Dell-ийг ардаа орхижээ.

No comments:

Post a Comment