Wednesday, October 21, 2009

Брэд Питт, Женнифэр Анистон хоёр нууцаар уулзжээ

Брэд Питт, Женнифэр Анистон хоёр нууцаар уулзжээ
Тэр хоёр бие биеэсээ үүрд хагацаагүй бололтой. Саяхан Брэд Питт (45), Женнифэр Анистон (40) хоёр Нью-Йоркийн нэгэн зочид буудалд нууцаар уулзсан ажээ.
Гэхдээ тэд өмнөх халуун дотно харилцаагаа сэргээх бус харин Брэдийн гэр бүлийн асуудлын талаар зөвлөлдөхөөр ийнхүү дахин учирсан гэнэ. Женнифэр Анистон, Брэд Питт хоёр бараг зургаан жил ханилсан бие биеэ дэндүү сайн мэдэх найзууд. Тиймдээ ч Питт хэн нэгэн хүнд итгэж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх гэвэл тэр хүн нь Женнифэр Анистон байх нь зүйн хэрэг.
Брэнгилиний гэр бүлийн амьдрал сүүлийн үед тийм ч таарамжтай сайхан биш байгаа ажээ. Тиймээс Брэдийн ээж Женээс хүүгээ дэмжиж, зөвлөхийг хүссэн байна.
Ийнхүү салсан эхнэр, нөхөр хоёр хааяа утсаар ярьдаг болж, эцэстээ нууцаар уулзаад байгаа нь олны хараанд өртжээ. Ямартай ч, Женнифэр анхнаасаа Брэдийн гэр бүлийг салгах шалтгаан болмооргүй байгаагаа ээж хүү хоёрт тов тодорхой ойлгуулсан гэх юм.

No comments:

Post a Comment