Wednesday, October 21, 2009

Яна Рудковская: Жексон амьд. Тэр хоёр жилийн дараа эргэж ирнэ

Яна Рудковская: Жексон амьд. Тэр хоёр жилийн дараа эргэж ирнэ
Америкийн нэрд дуучин Майкл Жексоныг нас барсны дараахан түүнийг амьд хэмээн шуугих болсон. Оросын хөгжмийн нэрт продюссер Яна Рудковская ч түүнийг амьд байгаа гэж таамаглаж байна. Яна бол Монгол залуусын сайн танил Дима Биланы продюссероор ажилладаг юм.
Сэтгүүлч Алёна Жигаловагийн түүнтэй хийсэн ярилцлагыг товчлон хүргэе.
Я.Р: Майкл Жексоныг нас барлаа гэсэн мэдээг сонсоод барууны нэгэн хөгжмийн менежерийн ярьсан зүйл санаанд орсон. Тэр үед Майкл 50 концертоос бүрдсэн аялал хийх гэж байгаагаа дөнгөж зарлаад байсан үе. Тэгтэл тэр залуу надад "Ямар ч тоглолт болохгүй ээ. Концертын өмнөхөн Майкл сураггүй алга болно. Харин тэр үйлдэл нь дэлхийг цочроох энэ зууны хамгийн том хууран мэхлэлт байх болно" гэж ярьж байсан юм.
А.Ж: Ингэж хууран мэхлэх нь хэнд ашигтай юм бол оо?
Я.Р:
Юуны өмнө Майклд л ашигтай. Түүний амьдрал сүүлийн жилүүдэд уруудаж байсан нь хэнд ч нууц биш байлаа. Их хэмжээний өр, хэвлэлийн дарамт, уран бүтээлийн зогсонги байдал энэ бүхнийг илтгэж байсан. Нас барсан тухай мэдээлэл цацагдаж эхлэхэд түүний дуунууд дэлхийн хит парадын жагсаалд хамгийн эхний байрыг эзэлдэг болсон. Цомгууд нь нэг өдрийн дотор борлогдож, дэлгүүрүүдийн тавиурт өрөхөд л дуусч байлаа. Тэр үүнийг л мөрөөдөж байсан. Фэнүүд нь түүнийг хэдэн хэсэг "тасчиж" байсан. Үнэхээр хаан байсан үеэ эргүүлж авчирхыг мөрөөддөг байсан. Гэхдээ үүний хажуугаар түүнийг тайван байлгаж, алхам бүрийг нь мөшгихөө болиосой гэж хүсч байсан нь ойлгомжтой. Түүнчлэн Майкл их хэмжээний өртэй байсан. Харин түүний "үхэл" энэ бүхнээс түүнийг салгаж чадах цорын ганц арга байв. Майкл агуу дуучин байснаас гадна маш сайн пиарчин юм. Тэр үүнээс ч илүү юм сэтгэдэг байсан болохоор үхсэн гэдэгт эргэлзэх хүн олон бий. Түүнээс гадна нас барахаасаа өмнө хийж байсан бэлтгэлийн зураг нь үүнийг баталж байгаа юм. Тэр бэлтгэл дээр түүний "ихэр" байсан.

А.Ж: Тийм гэж үү?
Я.Р:
Майкл олон "ихэр"-тэй байсан. Бэлтгэл хийж байсан тэр хүн нь амьдаараа нэг ч мөр дуулаагүй шүү дээ. Ердөө л сайн бүжиглэж байв. Бүжгийг хэн ч сурч болно, харин Майкл шиг дуулж чадахгүй. Сүүлд авахуулсан зурагнууд дээр Майкл их залуу, өвчтэй гэх ул мөр харагдахгүй байгаа нь үүнийг батлана.

А.Ж: Жексон үнэхээр амьд юм бол яагаад нуугдаад байгаа юм бол. Тэр өвөрмөц төрхтэй болохоор танигдаж л таарна шүү дээ?
Я.Р:
Та түүнийг ямар төрхтэй болсныг нь мэдэж байгаа юм уу. Сүүлийн хэдэн жил Майкл нүүрээ нүдний шил, алчуур мэтээр хааж явдаг болсон. Гаднах төрхөө аль эрт сольсон байхыг үгүйсгэхгүй.

А.Ж: Тэгвэл түүнийг үхсэн гэдгийг баталсан, задлан шинжилгээ хийсэн эмч нар яасан байж таарах вэ?
Я.Р:
Дахин хэлэхэд сүүлийн жилүүдэд Майкл ямаршуу төрхтэй болсныг хэн ч хараагүй байдаг. Тиймээс эмч нар түүнтэй адилхан хүнийг Майкл гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Эсвэл Майкл эмч нартай тохирсон байж ч болзошгүй. Гэхдээ үүнээс илүү анхаарал татах зүйл олон байна. Тэр үед телевизүүд түүний араас гэрийнхэн нь орь дуу тавьж байгаа ядаж жижиг хэсгийг ч болтугай харуулсан билүү. Түүнийг нас барсны дараахан ах нь мэдэгдэл хийгээд л, ярилцлага өгөөд л... Ойр дотны хүнээ алдсан хүн тийм цаг мөчид ингэж чаддаггүй шүү дээ.

А.Ж: Хэрэв Жексон амьд бол хэзээ "эргэж ирэх" вэ?
Я.Р:
Хэний ч мэдэхгүй нэг газар сайхан амраад, хүчээ сэлбээд авах байх. Тэр хугацаанд олонд хүргэж амжаагүй дуунуудаас нь асар их орлого орж ирнэ. Олонд хүрч амжаагүй 200 гаруй дуу бий. Тэгээд магадгүй хоёр жилийн дараа Майкл олны өмнө гарч ирэх байх.

А.Ж: Фенүүд нь энэ үйлдлийг нь уучлахгүй л байх даа?
Я.Р:
Юу гэж дээ. Харин ч тэд баярлана. Майкл тэдэнд жинхэнэ үлгэр бэлэглэнэ шүү дээ. Тэр үнэхээр ийм юм хийж чадах хүн.

Ярилцлагын дараа сэтгүүлч Алёна Жигалова Кевин Мазур хэмээх зурагчинтай ярилцжээ. Кевин Майкл Жексоны сүүлчийн бэлтгэл дээр зурагчнаар ажилласан аж. "Майклыг тайзан дээр гарч ирэхэд би л лав маш их гайхсан. Тэр 25-т шиг л хөдөлгөөнтэй байсан. Огтхон ч өвчтэй гэж харагдаж байгаагүй. Өвчтэй хүн тэгж бүжиглэж чадахгүй. Сэтгэл санаа өөдрөг, аз жаргалаар бялхаж байгаа харагдсан. Миний авсан зургуудаас үүнийг харж болио" гэсэн хариулт өгсөн байна.

No comments:

Post a Comment