Saturday, October 24, 2009

Дэлхийн 1 тэрбум хүн бүтэн 1 цагийн турш гэрлээ унтраажээ

дэлхийн цагЭнэ жилийн Дэлхийн цаг (Earth Hour) 2009 оны 3 сарын 28-нд болсон бөгөөд үүнд 82 улсын 2100 гаруй хотууд оролцсон тооцоо бий. Та энэ мэдээнээс дэлхийн томоохон хотууд хэрхэн гэрлээ унтрааж харанхуй болж байгаа зурган мэдээг хүлээн аваарай.

Earth Hour буюу Дэлхийн Цаг нь олон улсын байгууллага болох Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас (WWF) жил болгон зохион явуулдаг Дэлхийн Дулаарлын эсрэг олон улсын арга хэмжээ юм. Энэхүү үйл ажиллагаа нь анх 2007 оноос эхлэн 3 дахь жилдээ зохион явагдаж байгаа бөгөөд гол зорилго нь 60 минутын дотор онц чухал шаардлагагүй, гэр ахуйн цахилгаан хэрэгслэлийг унтрааснаар дэлхийд үүсч буй нүүрс төрөгч болон бусад хорт хийнүүд ямар хэмжээтэйгээр буурч байгааг харуулах юм. Энэ арга хэмжээнд хувь хүмүүсээс гадна дэлхийд нэртэй олон байгууллага мөн томоохон улсуудын нэртэй хотууд оролцдог юм.

Та доорх линк дээр дарж дэлхийн хотууд хэрхэн гэрлээ унтраасныг хараарай. /Зурган дээр дарна. Таны компьютер Javascript дэмждэг бол харагдана/
Бээжингийн Олимпийн усан сан гэрлээ унтрааж энэхүү үйл ажиллагааг дэмжжээ.
дэлхийн цаг
дэлхийн цаг

Анхны буюу 2007 оны Дэлхийн Цаг нь ганцхан Австралын Сидней хот оролцсон тул нарийн мэдээлэл гараагүй болно. Харин 2008 оны Дэлхийн Цаг нь 35 орны 400 гаруй хот оролцож та бидний сайн мэдэх Empire State Building, Sears Tower, Golden Gate Bridge, Bank of America Plaza, Sydney Opera House, Wat Arun Buddhist Temple, Colosseum, Royal Castle, London's City Hall, Seattle Space Needle, CN Tower зэрэг нүсэр барилга байгууламжийг гэрэлтүүлэлжилт болон цахилгааныг 60 минутын турш унтраахаас гадна Google хүртэл нүүр хуудсаа хар өнгөтэй болгож өөрсдийн дэмжиж буйгаа илтгэсэн байна.
дэлхийн цаг

Цахилгаан эрчим хүчний хэмнэл

Өмнөх жилүүдийн тодорхой нарийвчилсан дэлхийн чанартай тооцоо одоохондоо гараагүй байгаа юм. Харин оролцсон хотууд ямар тооцоо гаргасанг харна уу: Энэ мэдээ нь 2008 болсон Дэлхийн Цаг болно.

1. Тайландын Бангкок хот эрчим хүч зарцуулалтаа 73.34 МВт хүртэл буулгасан нь ойролцоогоор 41.6 тн нүүрс хүчлийн хийтэй тэнцэж байгаа юм.
2. Канадын Торонто хот 900 МВт хүртэл бууруулсан.
3. Ирланд улс бүхлээрээ эрчим хүчний зарцуулалтаа 1.5% -аар бууруулсан.
4. АНЭ улсын Дубай хот 100 МВт-аар бууруулж нүүрс хүчлийн хэмжээг 2.4% -аар бууруулсан байна.
5. Шинэ Зеландын Christchurch хот хамгийн сайн үзүүлэлт гаргаж эрчим хүчний зарцуулалтаа 13% хүртэл бууруулж чадсан байна.
6. Австралийн Мелбурн хот 10.1% -аар бууруулав.
7. Сидней хот 8.4% -аар бууруулсан байна.


No comments:

Post a Comment